Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх иргэдийг бүртгэж, сургалт зохион байгуулна

ikon.mn
2025 оны 4 сарын 11
IKON.MN

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК хөрөнгийн зах зээлд нэвтэрч буй бэлэн мөнгөний урсгалыг зүй зохистой удирдах, зохион байгуулах, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэх боломжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе” кампанит ажлыг эхлүүлсэн.

зураг
 

Кампанит ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаар анх удаа хувьцаа, бонд болон бусад бүтээгдэхүүн худалдан авах, арилжаанд оролцох сонирхолтой иргэдийг бүртгэж байна.

Та энэхүү холбоосоор бүртгэл үүсгэснээр “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-аас зохион байгуулах сургалтад (төлбөргүй) хамрагдах боломж бүрдэнэ.

 

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж