Морин Хуур найрал хөгжмийн “NOVEL MELODY” тоглолт энэ сарын 16-нд болно

ikon.mn
2025 оны 4 сарын 11
IKON.MN
Зураг зураг

“Морин Хуур” найрал хөгжмийн жил бүр зохион байгуулдаг “NOVEL MELODY” тоглолт 2025 оны 04 сарын 16-ны өдөр 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

Энэ удаагийн “NOVEL MELODY” тоглолтод “Морин Хуур” найрал хөгжмийн “Чөлүгэн” морин хуурын дөрвөл болон “Ятгын тавал” хамтарч буйгаараа онцлог ба үзэгч олондоо шинэхэн уран бүтээлүүдээ толилуулахад бэлэн болоод байна.

Тоглолтод хөгжмийн зохиолч Н.Жанцанноров /ТХШ, ХБ, АЖ /, Д.Түвшинсайхан /УГЗ/, Э.Доржсүрэн, Э.Ангир /ӨМӨЗО/  зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ.

Та бүхнийг 04 сарын 16-нд болох “NOVEL MELODY” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9942-1853

Тасалбарыг ticket.mn/event/2523 болон Улсын Филармонийн кассаас

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг