Нэгдүгээр хорооллын хойд талыг "Содон" хороололтой холбох зам засварын ажлын явцыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газар (НЗХГ)-аас тодрууллаа.
Энэ талаар НЗХГ-ын ЗБИБХХ-ийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн "Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийн ажил үргэлжилж байна.
Замын ажлын явц 58 хувьтай байгаа.
Өнөөдрийн байдлаар:
Газар шорооны ажлыг 89 хувьтай хийсэн. Мөн инженерийн шугам сүлжээний ажлыг 85 хувьтай хийж байна.
Эхний 900 метр авто замын хашлага байрлуулах ажил хийгдсэн. Одоо цементээр бэхжүүлсэн суурийн ажил эхэлж байгаа" гэж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
|