Төмөр замын мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг ганц дээд сургууль бол Төмөр замын дээд сургууль юм. Тус сургууль 9 хөтөлбөрөөр суралцуулж бакалаврын зэрэгтэй, 1 хөтөлбөрөөр суралцуулж магистрын зэрэгтэй төгсгөж байна.
Монгол Улсад шинэ төмөр замууд баригдаж, үндэсний төмөр замын компаниудад ажиллах боловсон хүчний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа үед тус сургуульд суралцах сонирхолтой залуучууд олон болжээ.
Иймээс тус сургууль сургалтын чанараа улам сайжруулахад анхааран ажиллаж байна.
Саяхан төмөр замын дээд сургуулийн хамт олон сургалтын байгууллагын IV шатны магадлан итгэмжлэлийг 2035 он хүртэлх 10 жилийн хугацаатайгаар амжилттай авч, боловсролын чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хангалаа.
Энэхүү магадлан итгэмжлэлийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс олгодог бөгөөд сургалт, судалгаа, удирдлага, менежмент зэрэг сургалтын байгууллагын үндсэн чиглэлийн чанарт хөндлөнгийн аудит хийж, улсын хэмжээнд шаардлага хангасан сургуулиудад олгож батламжилдаг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!