Уран бүтээлч Д.Дорждэрэмийн найм дахь бие даасан үзэсгэлэн болох "Бүрэн бусын онол" үзэсгэлэнг танилцуулж байна.

ХЭЗЭЭ: 2025 оны 05-р сарын 17-30-ны өдрүүдэд
ХААНА: Монголын уран зургийн галерейд

Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️

УРАН БҮТЭЭЛЧИЙН ТУХАЙ:

Уран бүтээлч Даваагийн Дорждэрэм нь 1981 онд хүндийн өргөлтийн тамирчин Цэрэнгийн Даваагийн ууган хүү болон Улаанбаатар хотод мэндэлжээ. Социалист тогтолцоот нийгэмд бага насаа өнгөрүүлж, ардчилсан нийгмийн шилжилтийн үеэр өсвөр насны босгыг давсан тэрээр урлагт ойр байж таван настайгаасаа эхлэн барималд дурлан хийж эхэлсэн байна.

Улмаар сонирхолдоо хөтлөгдөн “Үйлдвэр Урлалын Коллеж” болон “Дүрслэх Урлагийн Дээд Сургууль”-д тус тус боловсрол эзэмшин, мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа эхлүүлсэн юм.

Түүний бүтээлүүдээс “Монголын Уран Зургийн Галерей”-н сан хөмрөг, Япон улсын “Фүкүока Хотын Азийн Урлагийн Музей” болон бусад гадна дотнын олон цуглуулагчдад хадгалагддаг бөгөөд 2008 онд “Сингапурын Урлагийн Музей”-гээс зохион байгуулсан"Oнцлох бүтээлийн уралдаан"-д түүний "Орон зай дахь дуу хоолой" бүтээл нь олон нийтийн санал хураалтаар тэргүүлж, "People's Choice Award" шагнал хүртсэн бол 2024 онд "Орон зайд" бүтээл нь Монгол улсдаа оны шилдэг бүтээлээр нэрлэгдэж, “Монголын Уран Зургийн Галерей”-н сан хөмрөгт түүний бүтээлээс ахин нэг нь хадгалагдах болсон юм.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ:

“Бүрэн бусын онол” нь Д.Дорждэрэм уран бүтээлчийн замнал, үзэл санаа болон өмнөх бие даасан үзэсгэлэнгүүд, агуулгын цоо шинэ үргэлжлэл бөгөөд түүний өгөгдөл, зүй тогтлыг шүтэн, ухамсартай ухамсаргүйн заагт орших оюун ухаан, хүн төрөлхтний онцлогийг орчин үеийн баримал, зураг, абстракт илэрхийлэл, холимог техник зэрэг олон төрлөөр илэрхийлсэн хэв маягтай байх болно.

Тус үзэсгэлэнгийн нэр "Бүрэн бусын онол"-н хувьд, 20-р зууны Австрийн суут математикч Курт Гёделийн "Бүрэн бусын теоремууд"-аас санаа авсан бөгөөд, онол хэмээн нэрлэсэн нь угтаа бол батлах боломжгүй үнэний тухай өгүүлэх тус хоёрлосон теорем нь Д.Дорждэрэм уран бүтээлчийн бүтээл, үзэл санаа, батлах гэж оролдох шаардлагагүй болсон сэтгэгдлүүдтэй нь нэгэн буулгалтад орших боломжтойг олж харан, санал дэвшүүлснээр эхэлсэн бөгөөд, үргэлжилж байна.

Үзэсгэлэнгийн хэсгээс танилцуулж байна. Зургуудын нарийн ширийнийг томруулан хараарай.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг