ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/12-НД НИЙТЛЭГДСЭН
"Европын өдөрлөг"-т очсоноор шенгений виз, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай мэдээлэл авах боломжтой
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд энэ долоо хоногийн Бямба гарагт буюу тавдугаар сарын 17-нд 11:00-18:00 цагт "Европын өдөрлөг" зохион байгуулагдах гэж байна.
Европын өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
- Европын улс орнуудын өвөрмөц соёлтой танилцан, амттан хоол ундаа амтлах,
- 70 гаруй асарт Европын Холбоо болон тус Холбооны гишүүн орнуудын ЭСЯ, соёл боловсролын байгууллагууд, бизнес эрхлэгчид, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа үр дүнтэй танилцах,
- Европт суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжуудын тухай мэдээлэл авах,
- Шенгений визийн талаарх бодит зөвлөгөө, аяллын мэдээлэл авах боломжтойгоос гадна
- Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас сонсох боломжтой юм.
Мөн тайзнаа бүтэн өдрийн турш соёл урлагийн хөтөлбөр үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
