Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Дорноговь аймагт хуралдаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 12
IKON.MN
Зураг зураг

“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд болж байна. 

"Бүсүүдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан" бүс тус бүрд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт, Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болсон бол Говийн бүсийн анхдугаар хуралдаан Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. 

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, бүсээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид, аймаг, сум багийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, бүсийн иргэд болон аж ахуй нэгжийн төлөөлөл 1,000 гаруй хүн оролцож байгаа аж. Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож бүсийн хөгжлийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргана.

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх чиглэлээ болгон тусгасан. Энэ хүрээнд Говийн бүсийг БНХАУ болон Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгасан.

Монгол Улсын нийт хүн амын зургаан хувь нь говийн бүсэд оршин суудаг. Тус бүс нутгийн ДНБ-ийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их хувийг буюу 53.9 хувийг үйлдвэрлэл, 33.8 хувийг үйлчилгээ, 12.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Мөн тус бүс нутагт нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо 4,400 орчим бөгөөд нийт 8.4 сая толгой малтай.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах нь шийдвэр гаргагчдын дундах ойлголтын зөрүүг арилгах, бодит нөхцөлийг үнэлэх, орон нутгийн төлөөллийн саналыг харгалзан оновчтой, үр дүнтэй шийдвэр гарахад нөлөөлнө хэмээн тодорхойлоод буй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг