"Унгар улсад болсон Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээнд 80 хүн оролцсон" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Улаанбаатарын соёлын өдрүүд" тавдугаар сарын 10-11-ний өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр болж, хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Үүнд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу шүүмжлэлтэй хандаж "Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалгын л мөнгө байж" гэх агуулгатай мэдээллийг цахим хуудсандаа нийтэлжээ.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс сэтгүүлчид тодруулахад "Монгол, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой хүрээнд Будапешт хотод "Улаанбаатарын соёлын өдрүүд" арга хэмжээг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан. Тус арга хэмжээнд оролцохоор ЖДҮ эрхлэгч, Улаанбаатар чуулгын хамт олон, Улаанбаатар музейн хамт олон, тур компанийн төлөөллүүд гээд нийт 80 гаруй хүн Монголоос явсан. Аяллын компаниуд зардлаа өөрсдөө гаргасан. 

Харин нийслэлийн Засаг даргатай нийлээд удирдлагын бүрэлдэхүүнд долоон хүн явж байгаа.

Авч явсан гэр, музейн үзмэрүүд зэрэг ачаагаа каргод өгч зардлаа хэмнэхийг хичээж байгаа, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг дагуулж яваагүй.

Эдгээр хүн Будапешт хүртэл автобус болон нислэгээр явж байгаа юм" гэсэн тайлбарыг өгөв.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Туул, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нар бүрэлдэхүүнд багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг