“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний Бямба гарагт Төв талбайгаас эхэлнэ. Өнөөдрийн байдлаар нийт 8,800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4,400 гаруй нь таван километрийн зайд гүйхээр бүртгүүлжээ.
Таван километрийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст маргаашаас дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ.
Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.
Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж
Утас: 70141983
Хаяг: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3-н давхарт, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)
Утас: 11-450511
Хаяг: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор
Утас: 70176348
Хаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу, Авто плазагийн баруун талд, “N tower” барилга, 7 давхар, 708 тоот
Утас:11-315651
Хаяг: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны урд өөрийн байр, 2 давхарт
Утас: 344783
Хаяг: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж, 751 тоот
Утас: 77773113
Хаяг: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхарт, 304 тоот
Утас: 70233601
Хаяг: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд
Утас: 7021-3435
Хаяг: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот
Утас: 70491280
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бусад төрөлд бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар тарааж эхэлнэ.
Марафонд гүйх иргэдийн бүртгэл тавдугаар сарын 20-нд хаагдана.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|