Уншиж байна ...

ФОТО: "Хасын Хүлэгүүд" хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Сагсан Бөмбөгийн Аваргуудын лиг (BCL)-ийн Зүүн бүсийн тэмцээнд Монголын Дээд лигийн өнгөрсөн улирлын аварга баг "Хасын Хүлэгүүд" болон дэд аварга "Бишрэлт Металл" баг оролцож байгаа билээ.

Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо "М арена" ордонд хүлээн авч буй юм. Айлын талбайд хийсэн гурван тоглолтод дараалан ялсан "Хүлэгүүд" энэ удаа талбай дээрээ гол өрсөлдөгч Тайванийн "Нью Тайпей Кингс" багийг хүлээн авсан юм.

Эхний хагаст 51:43-аар "Хүлэгүүд" илүүрхсэн. Гуравдугаар үед онооны зөрүүд өөрчлөлт гараагүй бол шийдвэрлэх дөрөвдүгээр үед талбайн эзэд 13 оноогоор давамгайлж, 94:73-аар өрсөлдөгчөө хожлоо.

"Хүлэгүүд" дөрөвдүгээр үед 19 оноо дараалан авч, тоглолт дуусахад дөрвөн минут дутуу үед 90:64 болсноор ялагч тодорхой болсон юм.

Ийнхүү "Хүлэгүүд" хагас шигшээд өрсөлдөх гурав дахь багаар тодорлоо. Одоогоор "А" хэсгээс "Таоюан Пилотс" нэг ч хожигдолгүй хэсгээсээ шалгарах "тийз"-ээ авсан бол "Б" хэсгээс "Нью Тайпэй Кингс" болон "Хасын Хүлэгүүд" хасагдах шатанд өрсөлдөнө. Дээд лигийн аваргууд гэртээ хийх хоёр тоглолтоос хэдэн оноо авахаас шалтгаалан хэсгээсээ хэдээр гарах нь тодорхой болно.

Энэ тоглолтод "Хасын Хүлэгүүд"-ээс таван тоглогч 10-аас дээш оноо авсан. Тодруулбал Иан Миллер 23 оноо авсан бол Жордан Толберт 16 оноо, Ч.Ихбаяр 14, багийн ахлагч Д.Мөнхтүвшин 13, Б.Барсболд 12 оноо авчээ. Харин "Кингс"-ээс Майкл Эфевбера 31 оноо, 12 самбараас бөмбөг авсан ч хангалтгүй байв.

Тоглолтын талаар "Хүлэгүүд" багийн ахлах дасгалжуулагч Э.Ариунболд "Хэсгээсээ хэдээр гарахаа шийдэх чухал тоглолт байлаа. Эхний хагаст айлын довтолгоо амжилттай болж байсан бол хоёрдугаар хагаст манай хамгаалалт сайн байлаа. Манайх гаднын гурван тоглогчтой бол эсрэг баг нэг тоглогчтой байсан нь бидэнд давуу тал болсон.

Манай багийн туршлагатай тоглогч Б.Билгүүний хувьд шигшээ цувралын гурав дахь тоглолтод хөлдөө хөнгөн бэртэл авсан. Эмчийн дүгнэлтээр талбайд гарах эсэх нь тодорхой болно" гэж ярьсан юм.

ФОТО 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг