Байр түрээслүүлнэ гэх зар мэдээлэл цахим орчинд байрлуулж, олон иргэнийг зэрэг залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тухайлбал энэ оны тавдугаар сарын 5-наас 7-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн зарын нэгдсэн группт Бат-Оргил гэх хаягаас "Байр хямд үнээр түрээсэлнэ" гэх зар мэдээллийг байршуулж, нийт гурван иргэнээс 9,400,000 төгрөг авч, залилсан гэх үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад "Залилах гэмт хэрэг" 5,744 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 30.9 хувийг эзэлж байна.
Цагдаагийн байгууллагаас түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор иргэдийн эд хөрөнгийг залилсан 41 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхэн амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүдэд таны өмчлөх эрхэд халдах боломжийг бүү олгоорой гэж Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|