“Mommy & Baby expo 2025” олон улсын эх үрсийн үзэсгэлэн анх удаа Хүннү Моллд тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч, “Эхлэл Өрнөл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нямцэрэнтэй ярилцлаа.
- Танай компанийг хүүхдээ харан гэртээ сууж байгаа ээжүүдийн хамгийн сайн туслах болохынх нь хувьд хүмүүс их мэддэг болсон. Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар Та танилцуулахгүй юу?
-“Эхлэл Өрнөл” компани маань 2016 оноос хойш эх хүүхдийн бүтээгдэхүүнээр төрөлжсөн сүлжээ дэлгүүр болон хүргэлтийн үйлчилгээг тасралтгүй 9 жилийн хугацаанд шинэхэн төрсөн бяцхан үрсдээ үзүүлж байна. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөхийн тулд бид хамгийн чанартай, олон улсын стандартад нийцсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй, албан ёсны бүтээгдэхүүнүүдийг нэг дор төвлөрүүлэхийг зорьж ирсэн. Энэ зорилго маань олон хүнд хүрч, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гадна орон нутагт нийт 11 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- “Mommy & Baby expo 2025” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байгаа гэсэн. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь юу вэ?
- Шинэхэн аав, ээж болсон гэр бүлүүд, мөн бяцхан үрсүүдэд нэн чухал бүтээгдэхүүнүүдийг нэг дор төвлөрүүлсэн олон улсын үзэсгэлэн Монголд өмнө нь зохиогдож байгаагүй ч хэрэгцээ шаардлага их байгааг бид олж харсан. Үзэсгэлэнгийн зорилго нь Монголын зах зээлд борлуулагдаж буй дэлхийн олон гайхалтай брэндүүдийг хэрэглэгчдэд таниулах, харилцан туршлага солилцох, шинэ шийдлүүдийг хэрэглэгчдэд ойртуулах, оролцогч компаниуд маань гэрээт хамтралыг үүсгэх гээд олон давуу талыг бий болгох юм. Тийм ч учраас экспог бид өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэлээ базааж, олон хүнд хүрсэн арга хэмжээ болно гэж итгэж байна. Тавдугаар сарын 30, 31, зургаадугаар сарын 1-н гэсэн 3 өдөр “Хүннү молл”-ын Экспо танхимд болох манай үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг энэ ташрамд хүсье.
- Байгууллагууд энэхүү үзэсгэлэнд оролцохын ач холбогдол нь юу вэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцох боломжтой вэ?
- Үйл ажиллагааны чиглэлийн хувьд бид эх хүүхэдтэй холбоотой бүх төрлийн худалдаа болон үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулахыг зорьж байгаа. Үүнд эх хүүхдийн сувилал, хүүхдийн эмнэлэг, сүүн шүд, асрах үйлчилгээ, борлуулалт худалдаа гээд хамрах цар хүрээлэл нь маш өргөн байх юм.
Үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд маань өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, худалдаа борлуулалт хийх, гэрээт хамтрагчаа олох, харилцан туршлага солилцох гээд олон үйл ажиллагаа тэнд явагдах болно.
“Олон улсын 100 гаруй брэнд, 60 гаруй байгууллагыг нэгтгэсэн, салбартаа хамгийн өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болно. Энэ бол зөвхөн бараа бүтээгдэхүүнээс гадна мэдлэг, зөвлөгөө, шинэ технологи, олон улсын туршлагыг нэг дороос авах том боломж бөгөөд ээжүүд, эмч мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдэд бүгдэд нээлттэй”
- Хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хувьд үзэсгэлэнг зорьж очих шалтгааныг та онцолж хэлэхгүй юу?
- Олон улсын 100 гаруй брэнд, 60 гаруй байгууллагыг нэгтгэсэн, салбартаа хамгийн өргөн цар хүрээтэй үзэсгэлэн болно. Энэ бол зөвхөн бараа бүтээгдэхүүнээс гадна мэдлэг, зөвлөгөө, шинэ технологи, олон улсын туршлагыг нэг дороос авах том боломж бөгөөд ээжүүд, эмч мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдэд бүгдэд нээлттэй. Ирсэн зочид маань үзэсгэлэнд оролцож буй бүтээгдэхүүнүүдийг амталж, туршиж, хэрэглэж, мэдэрч үзэхээс гадна олон гайхалтай бэлэг, урамшууллуудад хамрагдах боломжтой байх юм.
- Энэхүү үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулах уу?
- Яг тийм. Эх үрсийн баяр ойртохын хэрээр “Mommy & Baby” экспог хүн бүр хүлээдэг тийм л онцгой арга хэмжээ болгохыг бид зорьж байна. Ирсэн зочин бүр баяр хөөртэй, аз жаргалтай, инээд баясалтайгаар гурван өдрийн турш олон олон сюрпризтэйгээр, уйдах завгүй өнгөрөөх болно гэдгийг ам бардам хэлмээр байна.
Удахгүй үзэсгэлэн дээрээ уулзацгаая. Эхлэлээс үргэлжлэх ирээдүй рүү хамтдаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!