Дэлхийн шилдэг хиам, махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болох Герман улсын 180 жилийн түүхтэй Seydelmann үйлдвэрийн К504 вакум куттерийг “Очирдагинас”ХХК Экспортын “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”-тээ суурилууллаа.
Куттер төхөөрөмжийн үүрэг нь хиаман бүтээгдэхүүнд ордог мах, өөх, амтлагч зэргийг хольж мексэрдэж бэлддэг төхөөрөмж юм.
Энэхүү төхөөрөмж нь нэг удаад 500кг бүтээгдэхүүн найруулах хүчин чадалтай бөгөөд дараах онцлог давуу талуудтай. Үүнд:
Дэлхий дахинд Seydelmann үйлдвэрийг Куттерийн Хаан хэмээн өргөмжилдөг бөгөөд ийнхүү “Очирдагинас”ХХК нь Монгол улсдаа анх удаа хамгийн том, өндөр хүчин чадалтай куттерийг өөрийн үйлдвэртээ суурилуулаад байна.
K504 маркийн куттертэй болсноор үйлдвэрийн найрлагын цехийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж байна. Ингэснээр “Очирдагинас”ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадал өдөрт 30-40тн болон нэмэгдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!