“Монголын хөрөнгийн бирж” ХК нь Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор "ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР" үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
Тус өдөрлөг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09:30-15:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 1 давхар, “MSE Hall”-д зохион байгуулагдах ба харилцагч байгууллагууд, иргэд, хөрөнгө оруулагч та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниуд, Хувьцаат компаниуд оролцож, иргэд, хөрөнгө оруулагчид та бүхэнд үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэх, сургалт болон бусад үйлчилгээг үзүүлэх юм.
Холбоотой видеог ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|