• 6 сарын 13, Баасан

"The MongolZ" баг хасагдах шатанд Туркийн "Aurora Gaming"-тай оноолт таарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд АНУ-ын Даллас хотноо өнөө өглөө болж, өндөрлөлөө. 

Манай улсын "The MongolZ" багийн хувьд хасагдах шат буюу Playoffs-д тоглох эрхээ өчигдөр Европын "G2 Esports" багийг хожиж авсан. Тэгвэл өнөөдөр шөвгийн дөрвөн багийн шатнаас тэмцээнийг үргэлжлүүлэх эсэхээ Францын "Team Vitality" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 1:2-оор хожигдлоо.

Францын багийн хувьд дэлхийн чансааны нэгдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд 2025 он гарснаас хойш нийт зургаан удаа цом өргөсөн. Мөн 27 тоглолт дараалан хожигдоогүй гэх онцгой амжилттай яваа баг юм. 

Өнөөдрийн тоглолтод "The MongolZ" баг өөрсдийн сонгосон "Inferno map" дээр 10:13-аар хожигдсон. Үргэлжлүүлэн Француудын дархлагдсан гэж болох "Nuke map" дээр 13:7-оор хожсоноор сүүлийн "Mirage map" дээр тоглолтын хувь заяа шийдвэрлэгдэхээр болсон. 

Сүүлийн "Mirage map" дээр манай баг довтлох талаасаа эхэлж хоёр онооны зөрүүтэй байраа сольсон. Улмаар хамгаалах талаасаа дөрвөн үе авснаар 11:13 онооны харьцаатай ялагдаж байна. Ийнхүү манай улсын баг "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнийг шөвгийн зургаагаас үргэлжлүүлэхээр боллоо.

Тэд энэ тэмцээний Playoffs шатанд Туркийн "Aurora Gaming" багийн эсрэг тоглохоор боллоо. Тус тоглолт энэ долоо хоногийн Баасан гарагийн шөнийн 02:15 цагт эхэлнэ. Хэрэв хожвол АНУ-ын Даллас хотноо зохиогдож буй тэмцээний шөвгийн дөрөвт шалгарах юм.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг