• 6 сарын 13, Баасан

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад хүний их эмчээр суралцан төгсөж буй гадаадын оюутнууд тангаргаа өргөнө

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Шангрилла"-д 

09:00 цагт "Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурлыг зохион байгуулна. 

Галлериа Улаанбаатар төвд 

10:00 цагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. 

Онцгой Байдлын Ерөнхий Газарт 

11:00 цагт Гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгнө. 

АШУҮИС-д 

12:00 цагт Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн анхны төгсөгчид буюу гадаадын өндөр хөгжилтэй орны оюутнууд Монгол Улсад хүний их эмч мэргэжлээр суралцан төгсөж, их эмчийн тангаргаа өргөнө. 

Мөн бакалавр-магистрын хосолсон хөтөлбөрийн анхны оюутнууд төгсөнө. 

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан болно. 

14:00 цагт Хэрэглэгчийн эрхийг хангахад төрийн бус байгууллагын оролцоо хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

“Корпорейт конвейшн центр”-т

15:00-17:00 цагт Монгол Улсын нисэхийн салбарын 100 жил, “МИАТ” ТӨХК-ийн 69 жилийн ойд зориулсан хурал болно.