• 6 сарын 13, Баасан

"Тоттенхэм" 17 жилийн дараа цом өргөлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Испанийн Билбао хотод Английн "Тоттенхэм", "Манчестер Юнайтед" баг Европа лигийн аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Энэ тоглолтод Лондоны баг өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авснаар 17 жилийн дараа анхны цомоо авч буй юм. 

Испанийн "Атлетик Билбао"-гийн "Сан-Мамес" цэнгэлдэхэд цугласан 50,000 орчим үзэгчдийн өмнө Брэннан Жонсоны 42 дахь минутад оруулсан цор ганц гоолын ачаар Хойд Лондоны клуб 2008 оноос хойших анхны цом, 1983-1984 оны улирлаас хойш анх удаа Европын тэмцээнд түрүүлэв.

Тодруулбал 2008 онд лигийн цомын хүрээнд "Челси"-г 2:1-ээр ялснаар цом авсан бол 1984 онд Бельгийн "Андерлехт"-ийг хоёр тоглолтын нийлбэрээр 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилтоор ялсан түүхтэй.

зураг
 

Хэн хожсон нь цомоос гадна Аваргуудын лигийн эрх авах чухал даалгавартай тоглолтын хоёрдугаар хагаст "Улаан чөтгөрүүд" хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн. Хаалттай цохилтоос норвеги довтлогч Расмус Хёлундын мөргөсөн бөмбөгийг нидерланд хамгаалагч Мики Ван де Вен цэвэрлэж амжсан бол итали хаалгач Гульельмо Викарио тоглолтын төгсгөлд эсрэг багийн аргентин довтлогч Алехандро Гарначо, англи хагас хамгаалагч Люк Шоу нарын цохилтыг хааснаар багаа ялалтад хөтөллөө.

Энэ улиралд "Тоттенхэм" клуб 21 хожигдсон үзүүлэлтээр 38 оноотой лигийн 17 дугаарт бичигдэж буй. Тэдэнд хожигдсон "Манчестер Юнайтед" ч мөн ижил 39 оноогоор 16 жагсаж байгаа. 

Тэгвэл ийм тааруу улиралдаа "Тоттенхэм" Аваргуудын лигийн эрх, 100 сая фунтийн урамшуулал авахаар боллоо.

БНСУ-ын довтлогч Сон Хын Мин 57 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан юм. Ингэснээр тэр багийн ахлагчийн хувиар Европын цом хүртэж буй анхны солонгос тоглогчоор тодорчээ.  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.247] 2025/5/22
Солонгосчууд үнэхээр агуу үндэстэн шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.147] 2025/5/22
Хуц Солонгос биш сон харин сайн агуу тоглогч мал минь
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.187] 2025/5/22
Азийн шилдэг Сон маань 10 жил ТОТ-д зүтгээд ямар ч байсан цомтой боллоо.
3 | 0 Хариулах
gl [59.153.87.4] 2025/5/22
Сон н ээлж болоход медал н дуусцан :(
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.109] 2025/5/22
еээээ хаха
0 | 0 Хариулах