• 6 сарын 13, Баасан

Бямба гарагт Ч:63, Ч:71, Ч:78 чиглэлийн нийтийн тээврийн автобуснууд үйлчилгээнд явахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашингүй өдөр, "Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн тэмцээн 2025 оны тавдугаар сарын 24-ний Бямба гарагт болно.

Энэ үеэр Их сургуулийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж, Бага тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж, Махатма Гандийн гудамж, Олимпын гудамжны авто замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хаана.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орох юм байна.

Харин Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай”, Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийн автобуснууд явахгүй, түр зогсоно.

Нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд орох өөрчлөлт:

  • Энхтайвны өргөн чөлөөгөөр дайран өнгөрдөг чиглэлүүд Их тойруугаар Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор
  • Их тойруугаар урагш чиглэлтэй тээврийн хэрэгслүүд  Сансарын тойрог хүртэл үйлчилж  богино эргүүлэхээр
  • Нарны замаар үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Их тойруугаар
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, Их тойруу, Цагдаагийн гудамжаар
  • Урд чиглэлээс хотын төв буюу Сүхбаатарын талбай ордог чиглэлүүд 120 мянгатаар богино эргүүлэхээр
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Их тойруугаар тус тус иргэдэд үйлчилнэ.
зураг
 

Авто замын хөдөлгөөн нээгдсэн цагаас хойш үндсэн замналаар нийтийн тээврийн автобусны үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баадай [103.212.118.137] 2025/5/22
Нэг юм хийх гэж нөгөөг нь унагадаг хайшаа юм бэ, машин унаатай нь яахав тойроод явдаг биз, автобусаар явах биднийг ингэж болохгүй шдээ, Ч-63 автобусаар эмнэлэгт очдог байсан юм
0 | 0 Хариулах