Хамгийн их таталттай аппликейшн буюу "Zangia Audio"-ийн зохион байгуулж буй “Номын чимээ” уралдаанд 30,000 сурагч оролцож байна

ikon.mn
2025 оны 5 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Хамгийн өргөн цар хүрээг хамарч буй “Номын чимээ” уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 1300 ангийн 30,000 гаруй сурагч оролцож байна.

 Блокчейн технологийг ашиглан хүүхэд бүрд тэгш боломжийг олгох, өсвөр үе хүүхэд залуусын цагийн менежментийн шинэ тренд болж буй сонсдог номыг үнэ төлбөргүй санал болгох, тэдний оюунд хөрөнгө оруулах зорилготой "Zangia Audio" өнгөрсөн долоо хоногт App Store, Google Play "Book" цэсний Тэргүүн байранд бичигдэн хамгийн олон удаа татсан апликейшн боллоо.

“Номын чимээ” уралдаан энэ сарын 15-ийг дуустал үргэлжлэх тул шинээр бүртгүүлэн оролцох бүрэн боломж, хугацаа байгааг сурагчдадаа дуулгая!

Уралдаанд сурагчид "Зангиа Аудио" платформд бүртгүүлж, “Номын чимээ" хуудсанд байршиж буй номуудаас сонсож оролцоно. Ангиараа оролцох ба ангийн багш "Зангиа Аудио" веб хуудаст нэвтэрч, "Багшийн булан" хэсэгт өөрийн ангийн хүүхдийн овог нэр, утасны дугаарыг бүртгүүлэн анги нээж оролцоно.

Номын чимээ уралдааны хүрээнд хамгийн олон ном ангиараа сонссон 21 ангид NOTEBOOК гардуулахаас гадна ялагч болсон ангийн хамгийн олон цаг ном сонсож уралдааныг хошуучилсан:

  • 1-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 100,000 ,
  • 2-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 60,000 ,
  • 3-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 30,000

дүнгээр "Зангиа аудио" платформоос төлбөртэй ном сонсох эрхийн бичгээр шагнана.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.94] 2025/5/13
Yostoi balai uraldaan.Oroltsoj bga nertei zgr l audio-goo asaachaal tsag yavuulaad bga gsn kk.
0 | 0 Хариулах