• 6 сарын 15, Ням

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх санал хураалтын дүнг хүлээж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын Бага хурал санал хураалтаар үргэлжилж байна. 

Эрх баригч намын Бага хурал өчигдөр буюу Лхагва гарагийн /2025.5.21/ 15:00 цагт товлогдон эхэлсэн. Тус хурлаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэдэг хүлээлт үүсээд байгаа. 

Бага хурлын нийт 479 гишүүн байдгаас 320 орчим буюу 67 хувийн ирцтэйгээр эхэлсэн тус хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулсан. Үүний дараа Бага хурлын гишүүд үзэл бодлоо илэрхийлж, Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авсан байна. 

Ийнхүү шөнө дүл болтол хуралдсаар шийдэх ёстой хамгийн чухал асуудал болох хамтарсан Засгийн газар байх үгүйг шийдэх санал асуулгыг эхлүүлэв. Гэвч саналын томьёолол нь тодорхой бус байсан учир санал хураалтын томьёоллыг хэрхэн боловсруулах тал дээр нэлээн удаан ярилцсан. Ингээд 15 минутын завсарлага авснаар Бага хурлын гишүүдээс санал авахад бэлэн болсон юм. 

МАН-ын Бага хурлын гишүүдээс "Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрын бие даан шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахыг дэмжих эсэх гэдэг томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтыг цаасаар авсан бөгөөд цахимаар тоолж, баталгаажуулах хяналтын тооллогыг гараар явуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг