“Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулагдсан “Экологийн улсын олимпиад”-ыг “Бадрах Энержи” компани дэмжин ажиллалаа

ikon.mn
2025 оны 5 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Экологийн улсын XXI олимпиад” энэ 5 дугаар сарын 10-нд Монгол Улсын их сургууль дээр болж өнгөрлөө. Олимпиадыг МУИС, Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам, МУИС-ийн оюутны “Экологи” клуб зохион байгуулж, “Бадрах Энержи” болон “Мон Газар Экологи”  компаниуд дэмжин ажиллажээ.

зураг
 

“Агаарын бохирдлыг бууруулъя” уриан дор зохион байгуулагдаж буй тус олимпиадад хүрээлэн буй орчны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн 150 орчим оюутан оролцсон байна. Олимпиадыг нээж үг хэлсэн зочдын нэг болох “Бадрах Энержи” компанийн Байгаль орчин, ХАБ, Орон нутгийн харилцаа эрхэлсэн захирал Ц.Энхжаргал: “Бидний хувьд нэн чухал болсон агаарын бохирдлын сэдэв дор энэ жилийн олимпиад зохион байгуулагдаж, нэг зорилготойгоор энд хамтдаа байгаадаа баяртай байна. Ураны олборлолт бол цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд бөгөөд энэ нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон эрчим хүчний ирээдүйг бий болгоход чухал үүрэгтэй. Бид энэхүү олимпиадад хамтран оролцсоноор байгаль орчны боловсролыг түгээх, тогтвортой хөгжлийг урагшлуулах үйл хэрэгт өөрсдийн бодит хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Бидний зорилго бол ирээдүйдээ цэвэр, эрүүл орчин өвлүүлэх билээ. Оюутан та бүхэндээ амжилт хүсье!”, хэмээн олимпиадын оролцогчдод амжилт хүсэв.

Олимпиадын эхний гурван байрыг:

  • I байр – МУИС, ИТС, Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн IV түвшний оюутан М.Анхбаяр (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • II байр – МУИС, БУС-ШУС, Биологийн тэнхимийн IV түвшний оюутан Салвадор Темирлан Рей (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал)
  • III байр – Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн III түвшний оюутан Г.Номин-Эрдэнэ (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал) нар тус тус эзэллээ.
Үйл ажиллагааны үеийн ФОТО

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.