Уншиж байна ...

АТҮТ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа зохион байгуулагдана

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаа болох талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дуудлага худалдаанд дараах дугааруудыг оролцуулах аж. 

зураг
 
АТҮТ

 

АТҮТ: Дуудлага худалдаанд оролцох зөвлөмж

  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн данс руу ажлын 7-10 хоногт буцаж орно.

2025 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн Улаанбаатарын серитэй дугаар авах хүсэлт илгээх цахим системд нийт 2,441 хүсэлт ирээд байгаа ч эрх олгогдсон тоо 0 байгаа юм. 

Тус цахим систем нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олгох биш дугаар авах дарааллыг бүртгэж байгаа бөгөөд Улсын дугаарыг АТҮТ болон Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвөөс олгох аж. Ямар машинд дугаар олгохыг хүний оролцоогүйгээр буюу тус системийн эрэмбийн дагуу суларсан дугаарыг өгнө гэсэн юм.