Хууль зүйн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боллоо. Тус салбарт Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг 12 байгууллага хамрагддаг.
Хэлэлцүүлгийн үеэр тус салбараас ирэх онд тэтгэвэрт гарах алба хаагчдад олгох мөнгөн тэтгэмжийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав. Тэрбээр:
Мөн төрөөс үзүүлэх дэмжлэг буюу 5 жилийн урамшууллын тухайд, нийт 191 албан хаагчид 25 тэрбум төгрөг олгохоор тооцжээ.
Түүнчлэн хууль зүйн салбарт ирэх онд нийт 2,370 орон тоо нэмэх шаардлагатай байгаа бөгөөд үүнийг дагаад төсөв 104.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсан байна. Шаардлагатай орон тоог салбар бүрээр авч үзвэл, Хууль зүйн үндэсний хүрээлэнд 8, Дотоод хэргийн их сургуульд 79, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 823, Хил хамгаалах ерөнхий газарт 592, Цагдаагийн ерөнхий газарт 768 орон тоо шаардлагатай байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!