• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

НЭМҮТ: Өнгөрсөн хоногт угаарын хийн цочмог хордлогод найман хүн өртөв

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Угаарын хордлогын дөрөвдүгээр сарын 15-16-ны тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ.

Энэ хугацаанд өдөр тутмын угаарын хийн цочмог хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан найман тохиолдол мэдээлэгдсэн байна.

Тодруулбал:

  • Эрэгтэй 37 хувь
  • Эмэгтэй 63 хувь

Хордлого бүртгэгдсэн тохиолдол байршлаар:

Нийт тохиолдлыг байршлаар авч үзвэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэгт нийт 10 хороо, таван өрхийн найман иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна.

Өглөө оройдоо гэр, байшингийнхаа агаар сэлгэлтийг тогтмол хийж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг зөвлөлөө. 

зураг
 
Эх сурвалж: НЭМҮТ