Австралийн нөлөө бүхий улс төрчид сүүлийн хоёр жилийн хугацаанд $147,000 үнэ бүхий спортын тасалбар бэлэгт авчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Австралийн улс төрч, нөлөө бүхий хүмүүс сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим спорт бооцооны сурталчилгааг хориглохыг эсэргүүцэж байсан бүлэглэлийн ухуулгад автаж, ойролцоогоор $147,000 тоглолтын тасалбар бэлэгт авсан гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Тус улсын парламент нь цахим спорт бооцооны сурталчилгааг явуулахыг хориглох хуулийн төслийг хэлэлцэх үеэр ерөнхий сайд Энтони Албанез тэргүүтэй нөлөө бүхий зарим улс төрчид 312 спортын тоглолтын тасалбар авсан байна.

Спорт бооцооны салбарынхан хоригийг эсэргүүцэн улс төрчдөд нөлөөлж байгаа талаар орон нутгийн зарим хэвлэл мэдээлсэн ч тасалбарын үнийн тооцооллыг нарийвчилж гаргаагүй юм.

Ерөнхий сайд Э.Албанез 2023 онд засгийн газрынхаа санаачилсан "цахим мөрийтэй тоглоомын сурталчилгааны бүх хэлбэрийг бүрэн хориглох" саналыг дэмжихээ илэрхийлж байсан ч өнгөрсөн оны сүүлээр парламентаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтаас хасаж, ирэх тавдугаар сарын 3-нд болох сонгуулийн дараа шинээр байгуулагдах парламентаар хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.

Австралид улс төрчид албан байгууллага, хувь хүнээс бэлэг авахыг хориглодоггүй. Гэхдээ парламентын гишүүд 300 австрали доллароос дээш үнэтэй бэлгийг Ерөнхий сайдын албанд мэдээлэх ёстой бөгөөд бүртгэлийг олон нийтэд нээлттэй мэдээллийн санд байршуулдаг байна.

Уг санд байгаа мэдээллээр 2023 оны зургаадугаар сарын 28-наас 2025 оны гуравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Австралийн гол хоёр намын улс төрчид 312 тасалбар бэлэгт авсан болохыг тогтоожээ. 

Засгийн газрын мэдээллээс харахад австраличууд нэг хүнд ногдох мөрийтэй тоглоомын хохирлоор тэргүүлдэг. "H2 Gambling Capital"-ын тооцоолсноор австраличууд 2025 онд 34 тэрбум австрали доллар мөрийтэй тоглоомд алдана. Бусад орноос ялгаатай нь тэд олсон ашгийнхаа тодорхой хувийг авдаг аж.

 

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа