Баасан гарагт “People by WTF” подкаст ярилцлагад оролцохдоо дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтс хиймэл оюуны технологийн хөгжил хүмүүсийн амьдралыг яаж өөрчлөх талаар үзэл бодлоо хуваалцжээ.
Түүний үзэж байгаагаар ирээдүйд хиймэл оюунт роботууд хүний биеийн хүч, цаг хугацаа шаардсан ажил бүрийг гүйцэтгэдэг болох гэнэ.
Үүний үр дүнд хүмүүсийн ажиллах хэрэгцээ эрс багасна гэж Гэйтс үздэг юм байна.
“Хүмүүс эрт тэтгэвэрт гардаг болно. Долоо хоногийн ажлын цаг богиносох болно. ‘Цагийг хэрхэн үрэх вэ’ гэдэг асуултыг бараг философийн үүднээс дахин эргэцүүлэх шаардлагатай болох байх” гэж тэр хэлжээ.
1930 онд эдийн засагч Жон Мейнард Кэйнс технологийн хөгжил дэвшлийн үр дүнд долоо хоногийн ажлын цаг 15 хүртэл буурах боломжтой талаар зөгнөн бичиж байсан юм.
Гэхдээ үүнээс хойш бараг зуун жилийн дараа ихэнх хүмүүс долоо хоногт 40 орчим цаг ажилласан хэвээр байна.
“Би ажиллах шаардлагагүй болсон ч ажилласаар байх болно. Яагаад гээч? Ажил хийх нь надад зугаатай байдаг учраас тэр” гэж Гэйтс хэлжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|