Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал есөн дүүргийн 31 байршилд өргөтгөсөн худалдаа нээж, 12:00-19:00 цагийн хооронд хонины нэг килограмм махыг 11,800 төгрөгөөр тооцож, гулуузаар нь зарах юм байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарь:
Энэ онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн махыг нөөцөлсөн бөгөөд гуравдугаар сарын байдлаар 144 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|