Өнөөдөр нийтийн тээврийн автобусны 42 чиглэл өөрчлөгдөж байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дугуйтай Улаанбаатар 2025" өдөрлөг өнөөдөр болж байна.

Өдөрлөгийн хүрээнд дугуйн парад 06:00–13:00 цагийн хооронд болох тул доорх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах тул нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оруулж байгааг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчлэх ба 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Нийтийн тээврийн автобусны чиглэлд орох өөрчлөлтүүд:

  • Их тойруугаар явах чиглэлүүд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор
     
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоор
     
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолоор
     
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [139.5.218.109] 2025/5/11
Гүйж байгаа, дугуй унаж байгаа бусдаас өөр хэнд ч хэрэггүй ийм юмыг хотын захаар явуулж баймаар юм. Ажил төрөл ихтэй үед үнэхээр их хэцүү, дарамттай.
0 | 0 Хариулах
Зочин [45.117.35.26] 2025/5/10
Ene marathon parad edree hotiin tuvuur hiihee boliosoi. Dunjingaravaas tsaash seluuhen 4n egneetei ymr neg barilaga ym bhgui yostoil hun guij bmar dugui unaj bmar zam baidagshd
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.24] 2025/5/10
Байнга ингэж явдаг бол амар л юм байна.
0 | 0 Хариулах