Ялалтын парадын дараа Умард Солонгосын офицеруудтай ОХУ-ын ерөнхийлөгч Путин мэндчилжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн парадын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэхүү арга хэмжээнд оролцохоор ирсэн Умард Солонгосын офицеруудын төлөөлөгчидтэй Улаан талбайд мэндчилжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэр Курск мужийг Украины хяналтаас чөлөөлөх байлдааны ажиллагаанд цэргийн хүчээ илгээсэн Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд талархал илэрхийлж байв.

“Танай бүх цэрэг дайчдад, баатруудад баярлаж байна. Тэдэнд сайн сайхныг хүсье” гэж офицеруудтай уулзахдаа Путин хэлсэн байна.

зураг
 

Өчигдрийн баярын парадад 13 улсын армийн төлөөлөл жагсахад Умард Солонгосын цэргүүд байгаагүй.

Дэлхийн 20 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд оролцоход Ким Жон Ун тэдний дунд байгаагүй юм.

Харин өчигдөр Умард Солонгосын төв хэвлэл Ким Жон Уныг нийслэл Пёнян хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны байранд зочилж, ялалтын баярын мэнд хүргэсэн тухай мэдээлжээ.

Энэ үеэр тэр “Пёнян, Москва хоёр үүрд хамт байх болно” гэж хэлснийг эх сурвалж эш татсан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пёнянд айлчлахдаа ОХУ-ын батлан хамгаалахын сайд Андрей Белоусов ялалтын баярын парадад Умард Солонгосын цэргүүдийг албан ёсоор урьж байжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ХАХА
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа