XIV Лео нэрийг сонгосон шалтгаанаа Ромын шинэ пап хиймэл оюуны технологийн хувьсгалтай холбон тайлбарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Ромын католик сүм хийдийн шинэ тэргүүнээр тодорсон XIV Лео өчигдөр өөрийг нь сонгосон кардиналуудад цаашид мөрдөж ажиллах үзэл баримтлалаа танилцуулжээ.

АНУ-ын уугуул Роберт Превост уламжлалын дагуу XIV Лео хэмээх нэрийг өөрийн номын нэрээр сонгосон юм.

Тэрбээр хиймэл оюуны технологийг хүн төрөлхтний өмнө тулгарч буй гол сорилт гэж үздэг тул энэ нэрийг сонгосноо тайлбарлажээ.

Энэ нэрийг зүүж байсан өмнөх пап XIII Лео аж үйлдвэржилтийн хувьсгалын эхэн үед буюу 1878-1903 онуудад Ватиканд залрахдаа ажилчдын эрх, түүнд үзүүлэх капитализмын нөлөө зэргийг ихээхэн сонирхдог байсан юм байна.

“Аж үйлдвэржилтийн бас нэг шинэ хувьсгал болох хиймэл оюуны технологи хөгжиж, энэ нь хүмүүний нэр төр, шударга ёс, хөдөлмөр хамгаалалд шинэ сорилтууд бий болгож буй энэ үед манай сүм хийд нийгмийн үнэт сургаалаа бүгдэд түгээх ёстой” гэж шинэ пап айлджээ.

Түүний өмнөх пап Францис засаглалынхаа сүүлийн жилүүдэд хиймэл оюуны технологийн хүн төрөлхтөнд учруулж болзошгүй аюулын талаар нэлээд хөнддөг болсон бөгөөд үүнийг зохицуулах олон улсын гэрээ байгуулахыг уриалж байсан юм.

Тиймээс шинэ пап өмнөх папынхаа бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Францис агсан ч түүнийг өөрийн залгамжлагчаар бэлдэж байсан гэдэг.

АНУ-ын Чикаго хотод төрсөн Превост сүүлийн 20 гаруй жил Өмнөд Америкийн Перу улсад ажиллаж амьдарсан хүн юм.

Жирийн номлогчоос эхлээд Перугийн нэгэн жижиг хотын сүмийн хамба болох хүртлээ дэвшиж байсан түүнийг Францис 2023 онд Ватиканд татаж, дэлхий дахины хамба нарын шалгаруулалтыг хариуцдаг чухал албан тушаалд томилж байжээ.

Папыг сонгох кардиналуудын чуулганыг маш нууц байдалд, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан орчинд зохион байгуулдаг.

Пүрэв гарагт болсон нууц сонгуулиар 133 кардиналын 100 нь Превостыг Ромын католик сүм хийдийн 267 дахь тэргүүнээр сонгосныг Мадагаскарын кардинал Десире Царахазана өчигдөр сэтгүүлчдэд анх удаа мэдээлсэн байна.

Кардиналуудын гуравны хоёроос дээш хувийн саналаар шинэ папыг сонгодог юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.58.84.214] 2025/5/12
Яг энэ цаг мөчид Ватикан сургаал номлох дуу хоолойгоо үнэнтэй уралдуулж биш, харин үнэнтэй “тэмцэж” байна. Энэ бол үнэхээр хачирхалтай дүр зураг: Тэд “Үнэн ялдаг” гэж зуу зуун жил сургадаг. Гэвч яг үнэн нь ялж эхлэхэд — айж, хамгаалалтдаа орж байна. Үнэнтэй нүүр тулж чадахгүй байгаа сүм өөрийнхөө л номлолд сөхөрч байна. Яг үнэндээ, тэд үнэнээс бус, түүхэн байр сууриа алдахаас айж байгаа юм. Тэдний айдас бол Бурхан биш, харин номлолоо эзэмших ноёрхлоо алдах явдал юм. Учир нь AI–ийн хариулт баримтад тулгуурласан, сэтгэл хөдлөлөөс ангид, хэн нэгний зорилготой ухуулга бус байдаг.
1 | 2 Хариулах
💩 [66.181.188.13] 2025/5/11
tgd nuguu aldartai exorcism chutgur shulam baahan baas maas geel ulger ehelne
0 | 1 Хариулах
💩 [66.181.188.13] 2025/5/11
ene zunug chini ongon gomo ohin gesishd
0 | 0 Хариулах
💩 [66.181.188.13] 2025/5/11
Өмөссөн гутал,өмнө нь өөр бандитай байсан найз охин 2 адилхан бх тэ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2025/5/11
111 хүнээс 92 санал авсан. мөн албан тушаалын хувьд хамбуудыг сонгох дарга хийдэг нь нөлөөлөв. мөн нийт хамбын 108 ийг пап франциск уг албанд томилсон нь ч нөлөөлсөн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/11
Хүүхнүүд ер нь их айхтар байна. Нэгийгээ аяллын зураг пост оруулангуут нь; "Ні хөөрхөн өө" "Ні бээб" "Сайхан чамдаа баяр хүргэе" нтр гээд дээш шидэж, магтаж өгдөг юм байна. Одоо эрчүүд тэгдэг болмоор байна аа. Эв нэгдэлтэй баймаар байна. Нэг нь зураг пост оруулангуут доор нь; "Обудаа зарах уу? гэж мэж бичмээргүй байнаа. "Ні ханхараа" "Гоё шүү ханагар аа”, “Баяр хүргэе Юндэн гөөг" "Баярлалаа хав дөрвөлжин минь" гэдэг ч юмуу гоё үгтэй болмоор байна. Өөр санаа оноо юу байна? Дүмбийчхээд одоо жaaхан сэрье аа манайхаан... 😆
5 | 2 Хариулах
Зочин [202.9.40.176] 2025/5/11
Христүүд ч ер нь их зальжин хүмүүс л дээ. Тэд god нэрээр ёстой юуг л бол юуг л өөртөө хамаатуулдаг, манайд ч бас бүхий л салбарт god-ийнхоо заавраар нэрийн дор европчуудын мунхуурлга их хийж, манай уламжлал, түүхэнд шашны үнэр ихээхэн оруулдаг даа
3 | 9 Хариулах
Цогоо [66.181.176.110] 2025/5/11
Навемүс Папим
0 | 0 Хариулах