Хятадын импортын татварыг 80 хувьд хүргэж бууруулах саналыг Трамп гаргав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-д нийлүүлдэг Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг бууруулах саналаа ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр илэрхийлсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд дэгдсэн худалдааны дайныг хурцадмал байдлаас гаргах хүсэл сонирхолтой байгаагийн нэг илрэл болсон байна.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд хоёр улсын төлөөлөгчид анх удаа худалдааны маргаан зөрчлөө шийдвэрлэх зорилгоор Швейцарт уулзах гэж байгаа юм.

“Хятадад 80 хувийн татвар ногдуулах нь зөв мэт санагдаж байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.

Хятадын гадаад хэргийн дэд сайд Хуа Чуньин мөн уулзалтын өмнө Бээжин АНУ-тай худалдааны асуудлаа зохицуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгааг мэдэгдсэн нь нөгөө талын хүсэл сонирхлыг харуулсан байна.

Дөрөвдүгээр сарын эхээр Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварыг 145 хувьд хүргэсэн нь дэлхийн санхүүгийн зах зээлийг цочроосон үйл явдал байлаа.

Үүний улмаас дөрөвдүгээр сард АНУ-ыг чиглэсэн Хятадын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар буурсныг албаны тоо баримт харуулсан байна.

Гэхдээ Хятадын нийт экспортын хэмжээ ижил хугацаанд 8.1 хувиар өссөн нь төсөөлж байснаас сайн үзүүлэлт байлаа.

Сар гаруй хугацаанд хоёр улс түрүүлж буулт хийхээс зайлсхийсээр байсан юм.

Эхний ээлжийн уулзалтад оролцох АНУ-ын төлөөлөгчдийг сангийн сайд Скотт Бессэнт, Хятадын төлөөлөгчдийг ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн тэргүүлэхээр болжээ.

Гэхдээ эхний уулзалтаар талууд маргаан зөрчлөө бүрмөсөн шийдвэрлэж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна.

“Хоёр талын харилцан нэгэндээ ногдуулсан өндөр татварыг бууруулах нь энэ уулзалтын бодит зорилго байх болов уу. Гэхдээ татварын хэмжээ өндөр, бусад саад хязгаарлалтууд хэвээр үлдэж магадгүй” гэж Олон Улсын Валютын Сангийн Хятад дахь салбарын захирал асан Эсвар Прасад ярьжээ.

Өчигдрийн мэдэгдэлдээ Трамп зах зээлээ АНУ-д нээж өгөхийг Хятадын талд уриалсан байна.

Мөн татварын хэмжээг ямар түвшинд хүргэж бууруулах нь “Скотт Бессэнтийн мэдэх хэрэг” гэж мэдэгджээ.

Пүрэв гарагт Трамп энэ уулзалтыг “маш найрсаг” болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Тухайн өдөр АНУ, Их Британи улсууд худалдааны маргаан зөрчлөө арилгах эхний ээлжийн тохиролцоонд хүрснээ зарлаж байв.

АНУ-ын тал Их Британийн зарим автомашины импортын татварыг бууруулж, ган, хөнгөн цагааныг татваргүй нэвтрүүлэхээр болсон бол хариуд нь Их Британийн тал АНУ-ын үхрийн мах болон бусад барааг зах зээлдээ нэвтрүүлэхээр болсон байна.

Трамп дөрөвдүгээр сарын эхээр дэлхийн ихэнх улс орны бараа бүтээгдэхүүнд импортын “харилцан татвар” гэх зүйлийг нэвтрүүлэх болсноо зарлаж байв.

Гэхдээ тэр яриа хэлэлцээ хийх боломж олгох зорилгоор энэ шийдвэрийнхээ хэрэгжилтийг 90 хоногоор хойшлуулсан юм.

Ингэхдээ зөвхөн Хятад улсын бараа бүтээгдэхүүний татварын хэрэгжилтийг хойшлуулалгүй үлдээж байжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.111] 2025/5/11
Манайхан хятадаас орж ирдэг зарим шаардлага хангахгүй хүнс, хувцас, бараа мэтийг оруулахгүй байж болохгүй юм уу. Хувь хүмүүс зайрмаг авч ирээд зар байх юм.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.65] 2025/5/11
Тамд үнэхээр мундаг бизнесмен юмаа. АНУ төлөө худалдааны алдагдлуудыг бараг тэглэж чадлаа. 70 гарсан өвөө үхэр монгол залуучуудаас илүү байна шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2025/5/10
Манай дотоод зах зээлээ өөрийн онцлогтоо тохируулж хамгаалах гэхээр учиргүй олон улсын гэрээний үүрэг гэж чаадаг мэдлэггүй дарга нар энэ бүхнийг юу гэж хараад сууж байдаг юм бол, одоо оросын гурилд татваргүй байх ёстой бла бла, бас тэр татваргүй гэрээнд нэгдэх нь зөв бла бла хахаха
0 | 1 Хариулах
Жамц [202.9.41.79] 2025/5/10
Хошного Трамп
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.50] 2025/5/10
Том гүрнүүд яаж ийгээд учраа олчихно .өөрсдийгөө хичээ манайхаан.хөрү орнуудаа бага муул.
1 | 2 Хариулах
Зочин [124.158.125.23] 2025/5/10
АМЕРИК ХЯТАДЫН ӨМНӨ СӨХӨРЛӨӨ ӨМНӨ НЬ ОРОСЫН ӨМНӨ СӨХӨРСӨН .
6 | 4 Хариулах
Зочин [73.209.193.123] 2025/5/10
АНУг тарааамп дуусгалаа даа.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.189.242] 2025/5/10
Энэ нэг шар өвгөн уймраа чавганц болжээ.
11 | 3 Хариулах
Зочин [73.209.193.123] 2025/5/10
Угаасаа л уймраа, бас дээр нь дураараа гар байсан шд.
1 | 0 Хариулах
Зочин [172.58.165.116] 2025/5/10
Hudaldaanii dainaar yamarch uls hyatadiig barahgvi e
6 | 2 Хариулах
Зочин [103.168.34.178] 2025/5/10
Агуу Америка цэрэг дайнаар Оросод ялагдаж, эдийн засгаар Хятадад ялагдсан гунигт он жилүүд болж үлдэж бна, АНУ ын соёл иргэншил энэ хүрээд дуусгавар болдог байжээ. Та бид түүхийн маш сонирхолтой үед амьдарч бна, цаашид үйл явдлууд яаж өрнөхийг сонирхон шимтэн харцгаая.
7 | 6 Хариулах
Зочин [73.209.193.123] 2025/5/10
Агуу маггуу ч нэх шиг. Тэнэг сда
1 | 3 Хариулах
Иргэн [103.212.117.111] 2025/5/10
Хэлсэндээ бай л даа Бадмаа.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.174] 2025/5/10
Английн наран шарлагын газаруудаар зугаалж,тор тороор нь үнэтэй брэндийн хувцас авч......оюу эрдэнийн ковидийн үёийн хулгай хүүхэдийнх тансаглал.....
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.194] 2025/5/10
mira 0121... татвар төлөгчидийн мөнгөөр dior, chanel...цүнх, пиджак,үнэтэй брэндүүд үнэтэй бeнц унаж...истори дэрээ эрхэлж өгч бна даа.....гал тогоондоо авлаа....бас л үнэтэй....шүүс шахагч...гурил зуурагч.....татвар төлөгчид цоорхой оймс, талхны мөнгөгүй өрөнд орж бхад
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.194] 2025/5/10
Оюу эрдэнийн хүү тэмүүлэнгийн найз хаяг
2 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.92.159] 2025/5/10
Орон гаран хүн байгаа юм !
8 | 3 Хариулах
Зочин [173.232.149.51] 2025/5/10
Гэхдээ л путин хуйлог бункер дотроосоо гарахаас ч айлгаж байгаа хүн дээ…
4 | 3 Хариулах
мояа [185.220.100.243] 2025/5/10
Украйн ялна славачууд бол шоохуузууд гэж би анхнаас нь л хэлсэн дээ ккк
3 | 5 Хариулах
Зочин [173.232.149.51] 2025/5/10
Худалдааны дайнд ялагч гэж байхгүй…бүгдээрээ бүх дэлхийгээрээ ялагдана
3 | 2 Хариулах
мояа [185.220.100.243] 2025/5/10
Манай агуу ардчилсан Украйн ялначууд АНУ Хятад 2н хэнийх нь талд орж байна ай хахаха
3 | 5 Хариулах
Зочин [173.232.149.51] 2025/5/10
Мэдээж Украин ялна….манай Киев за три дня-чууд юу бодож байна…хойд Со-с их бууны мах авлаа гээд Покровск сууринг ( үнэндээ бол нуранги балгас ) эзлээд авчихаж чадах уу ?
5 | 2 Хариулах
мояа [176.65.149.84] 2025/5/10
Танай Украйн дууссан одоо макроны явуулсан хөлсний цэргүүд л торгоож байна
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.46] 2025/5/10
Америк одоо бол шүдгүй арслан болсыш дээ саддам, хуситууд, осама мэтийн террор бүлэглэл төдий юмнуудад л эр бяр юм даа.
5 | 4 Хариулах
Зочин [202.9.40.11] 2025/5/10
mira 0121инстагрмм хаяг.....оюу эрдэнийн хүү үнэтэй машин хөлөглөж.....
0 | 0 Хариулах
мояа [185.220.100.243] 2025/5/10
Хуситаа ч барахгүй удаж байгаа юм бишүү кк
2 | 2 Хариулах
Зочин [202.9.40.11] 2025/5/10
Оюу эрдэнийн хүү татвар төлөгчидийн мөнгөөр гадаадад найз охиндоо dior ын хувцас цүнх үнэтэй буудал бялуу....mira 2151 s инстаграмм хаяг...зугаалж бнадаа....
3 | 0 Хариулах
мояа [185.220.100.243] 2025/5/10
Украйн ялначуул АНУ Хятад худалдааны дайн болсон нөгөө ардчилал эрх чөлөө 3дагч хөрш бла² байхгүй ээ шууд xужаагийн талд орчихож байгаа биз ккк
3 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/10
ТА АНУСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮН ШҮҮ! ЭНЭХҮҮХНҮҮД ҮҮ МЭНДЭЭ-РАВДАН
3 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/10
АНХНЫ АЛХАМ ...
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.117] 2025/5/10
Putin trampiig zov onochilson oron garan tuilbargui itgej ul boloh hun gej onoodor helsen ygee margaachni bi tegj heleegui geed shrren nuur gargaad zogsoj baisaniig zondoo harlaa
5 | 1 Хариулах
Зочин [173.232.149.51] 2025/5/10
Нөгөө орос гахайнууд баярлаад л трамп наш…трам пам пам…всем шампанское гээд байсан ?
3 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/10
ЧИ Л МЭДДЭГ ШҮҮ ДЭЭ! СОНОМ-РАВДАН!
2 | 3 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2025/5/10
ЗА ЗА ӨӨРӨӨ Л МЭДЭХГҮЙ ЮУ ДАА! НАДАД ЯМАР ХАМААТАЙЕН! СОНОМ-РАВДАН!
2 | 3 Хариулах