Уншиж байна ...

Франц, Польш улсууд гадаадын эзлэн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалах гэрээ байгуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн Франц, Польш улсууд өчигдөр гадаадын эзлэн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалах үүрэг бүхий хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.

Францын зүүн бүсийн Нанси хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нар уг гэрээнд гарын үсэг зурсан байна.

Франц улс ижил агуулгатай гэрээг өмнө нь Герман, Итали, Испани улсуудтай байгуулж байжээ.

зураг
 

“Батлан хамгаалахад харилцан туслалцах” заалт энэ гэрээний нэг чухал хэсэг болохыг ерөнхийлөгч Макрон онцлоод үүнийг НАТО болон Европын Холбооны гишүүний хувьд хүлээсэн үүргээс гадна нэмэлт баталгаа болохыг тайлбарласан байна.

“Энэ гэрээ НАТО болон Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийг орлохгүй. Харин өнөөдөр байгаа зүйлийг бэхжүүлэх юм” гэж Макрон хэлжээ.

“Манай хоёр улсын аль нэг нь гадаадын эзлэн түрэмгийлэлд өртөхөд яах ёстойг энэ гэрээгээр зохицуулж байгаа юм” гэж ерөнхий сайд Туск тайлбарласан байна.

“Хоёр улсын газар нутаг эзлэн түрэмгийлэлд өртсөн тохиолдолд талууд харилцан нэгэндээ туслалцаа үзүүлнэ. Тэр дундаа цэрэг зэвсгийн аргаар” гэж гэрээнд заасныг AFP агентлаг олж мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP