Польш Улсад хадгалагдаж буй Монгол хүн амын түүхэн баримт ном хэвлэгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх,соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг.

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” (1915-1916)  хэмээх 9 боть номыг хэвлүүлсэн байна.

Монгол улсад байсан Эдийн Засгийн зөвлөх Козины удирдлагаар Богд хаант Монгол Улсын санхүүжилтээр Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг 110 жилийн дараа хэвлэн нийтлүүллээ. Тус баримт нь Монгол улсын хошуу нутгуудад хүн ам эдийн засгийн нарийвчилсан бүртгэл судалгааг хийхээр Петербург хотноо авч явсны ихээхэн хэсэг Краков хотын Ур чадварын болон Шинжлэх Ухааны Академийн Архивт хадгалагдаж байдаг юм. Нөгөө үлдсэн хэсэг ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архивт буй. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь  Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт гэдгийг номыг эмхэтгэн хэвлүүлсэн Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун онцлон хэллээ.

Уг бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэхэд Варшавын Их сургуулийн Агата Барея-Стажиньск, Ежи Тулисов, Эва Дзиужиньска залуу судлаачид оролцож хамтран ажилласан.

Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос монгол хэлээр тайлан болгож бичсэн бөгөөд хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнтэй баримт юм. Тус баримтыг өнөөг хүртэл судалгааны эргэлтэд оруулж ашигласан судлаач Монгол улсад байхгүй аж.

Энэ жил Монгол-Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн цаг үед ном болон хэвлэгдэн гарч буйгаараа онцлогтой.

 

Эх сурвалж: Чингис Хаан Үндэсний Музей

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЭНЭ НОМЫГ ХААНААС АВАХ ВЭ... [202.70.37.178] 2025/5/12
ЭНЭ НОМЫГ ХААНААС АВАХ ВЭ...
0 | 0 Хариулах
. [202.70.37.46] 2025/5/11
.
0 | 0 Хариулах
зочин [66.181.190.167] 2025/5/11
Хужаа мужаа ,орос морос харь гаралтай хүмүүсийг тоолоогүй гэсэн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.83] 2025/5/10
Угийн бичиг эрүүл хүн амын өсөлт
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/10
Үнэ ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.140] 2025/5/10
Авахаар боллоо гэж сонссон шиг санагдах юм
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.140] 2025/5/10
Баримтыг эхээр нь Монгол улсад шилжүүлж авсан уу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.117] 2025/5/10
эх хувиар нь аваад хэрэггүй, авбал МАН хүүрэнсүгийн тавиулууд чулуун мэтийн урвагч новшнууд хужаа нарт аваачаад өгчихнө.
4 | 1 Хариулах
Зочин [139.5.216.117] 2025/5/10
Монголд Польшид эргэдтэд оруулаагүй хэрэг үү? Польшууд ашигласныг монгол эрдэмтэд ойлгоогүй юмуу? Бүх зүйл анхдагч бүхнийг нээсэн гэх осолтой үг шүү
0 | 0 Хариулах