Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-ноос Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-той хамтарсан World Associaton of Basketball Coach (WABC)-гийн хоёр дахь шатны сургалтыг тавдугаар сарын 5-наас 9-нийг дуустал амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран Этүгэн их сургуульд зохион байгуулсан бөгөөд сургалтыг FIBA-гийн зөвлөх багш, 40 жилийн дасгалжуулагчийн туршлагатай Тунис улсын мэргэжилтэн Моунир Бен Слиман удирдан явуулсан юм.
Энэхүү сургалтаар дасгалжуулагчдын стратеги, багийн гишүүдийн хөгжүүлэлт мөн мэргэжлийн өндөр түвшинд багийг удирдаж, бэлтгэх арга зүй гэх мэт нарийвчилсан мэдлэг өгчээ.
Тус сургалтад 2023 онд зохион байгуулагдаж байсан WABC Level 1-ийн шалгалтад тэнцсэн 13 багш, дасгалжуулагчид хамрагдсан юм.
Эх сурвалж: Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!