"Шүүхээс эцэслэн шийдэгдээгүй байхад буулгалтын процесс явагдаж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт хуучнаар Ленин клубийн ар талд барьж буй барилга байгууламжийг өнөөдөр албадан буулгахаар болж, албаны хүн болон ААН-ийн удирдлага хооронд маргаан гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн юм.

Маргаан дагуулаад байгаа газрын эзэмшигчид нь хэвлэлийнхэнд хандсан байна.

Энэ талаар газар эзэмшигч “Orgil MGL” ХХК-ийн өмгөөлөгч н.Түмэнбаяр  "Барилгыг албадан буулгах тухай Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжтай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд компанийн зүгээс нэхэмжлэл гаргасан юм. Хүсэлтийн дагуу тавдугаар сарын 15-ны өдөр шүүх хурал товлогдсон. 

Мөн өнөөдөр шүүхээс Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар болон Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд "Уг барилга болон газартай холбоотой асуудлаар захиргааны хэргийн хянана шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул барилга буулгах болон үүнтэй холбоотой тодорхой үйлдэл гаргахгүй байхыг шаардаж байна" гэсэн байна.

Шүүхээс эцэслэн шийдэгдээгүй байхад буулгалтын процесс явагдаж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл. Захиргааны акт гараад энэ асуудлаар иргэн, хуулийн этгээд эрх зөрчигдөж байна гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргаад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гэтэл энэ эрхийг нь эдлүүлэхгүй байгаа нь буруу.

Барилгыг буулга гэдэг шүүхийн шийдвэр огт гараагүй. Тэр ч бүү хэл барилга барих зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр ч байхгүй. 

"Orgil MGL" ХХК нь барилгын болон газрын тухай хуульд заасан журмын дагуу бүх бичиг баримтыг албан ёсоор бүрдүүлээд барилгын ажлыг эхлүүлсэн. Харин Нийслэлийн удирдлагуудын мэдэгдэж байгаа шиг хууль бусаар, зөвшөөрөлгүй, бусдын газар дээр барилга барьсан асуудал огт гараагүй. 

Манай компани албан ёсоор энэ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшигчээр эрхийг нь авсан. Бүр өмнө нь байсан объектыг буулгах зөвшөөрлийг нь аваад барилгын ажлаа эхлүүлсэн.

Барилга байгууламжийг албадан буулгаж, газар чөлөөлөх тухай захирамжийг тавдугаар сарын 1-ний өдөр гаргасан. Үүнийгээ өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт буюу ажлын бус өдрөөр танилцуулсан. Ингээд хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 7-ны өдөр газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрээ өнөөдөр бидэнд танилцууллаа.

Тодруулбал ийм захирамж гарсан гэдгийг буулгалтын ажиллагаа эхлэх үед л мэдсэн. Хуульд зааснаар бол ямар нэг захирамж гарсан бол түүнийгээ бичгээр танилцуулаад эрх бүхий байгууллага бүрэн шийдвэрлэсний дараа буулгалтын ажиллагаа явагдах ёстой юм" гэв.

ФОТО

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
65 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.230.115] 2025/5/13
Хүний өмчид зүй бусаар халдах хэрэг бүр гаарахнээ. Одоо хэн хүссэн нь бидний өмчид халдах эрхтэй болж байх шиг байна. Үнэхээр харамсалтай. Энэ улсад ардчилал нуран унаж байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.44] 2025/5/12
Авилгачид бусдын эзэмшил дээр дураараа барилга барих эрхгүй. Энэ бол хэнд ч ойлгомжтой шүүх ч шүүгээд байгаа хэрэг биш.
0 | 1 Хариулах
Ikon бол Элбэгдоржийн сайт [139.5.218.56] 2025/5/11
Энэ Элбэгдоржийн ikon сайт дахиад л eрөнхий сайд руу худал мэдээлэл оруулаад л хүүхдийнхэн гарт зүүсэн цагийг үнэлээд л баахан ум бичжээ. Инээд ч хүрэх шиг. Элбэгдорж бол монголын гай шүү дээ. Яах гэж ийм гай монголд төрөв гэж бодох ум
1 | 1 Хариулах
Шүүхэд итгэхэд бэрх дээ [139.5.218.56] 2025/5/11
Монголын шүүх бол худалдагдсан нь бодит үнэн шүү. Шүүгчид мөнгө өгч байвал шүүхийн шийдвэр тэр талд гардаг. Олрн тохиолдлыг мэднэ. Уг нь хот зөв л зүйл шаардаж бна
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.209] 2025/5/11
Авилга хорооллыг ингээд буулга л даа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/11
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Rolex брэндийн ₮45 сая орчмын үнэтэй бугуйн цагаар гоёжээ.🤑 Oyunerdene Luvsannamsrai танай хүү та хоёрыг тансаглуулах гэж үсээ цайлгаж үеэ мурийтал хөдөлмөрлөж татварын дарамтыг ял шиг хийж чадан ядан амьдарч байгаа ирдгийнхээ өмнө гарч ирж тансаглал доромжиллоо тайлбарлахыг шаардаж байна!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.179.224] 2025/5/11
Цагдаа заавал төрийн талд орох ёстой юу. Хувь хүн цагдаа дуудаад төрийнхөн ирээд манайхруу халдаад бна хамгаалаад өгөөч гэвэл хөдлөхгүй дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.44] 2025/5/12
Оркдохоо боль
0 | 0 Хариулах
иргэн [103.57.94.91] 2025/5/11
ард кино театраа нураавал нураагаад засвал засаад нэг тийш нь болгооч ээ
3 | 0 Хариулах
Irgen [98.191.26.82] 2025/5/11
Хувь хүн, аж ахуйн нэгжийн хөрөнгө рүү дураараа дайрч байгаа нь үнэн шүүдээ,
1 | 0 Хариулах
Зочин [103.145.234.44] 2025/5/12
Бусдын мэдлийн газар дур мэдэн барилга бариад хувийн өмч болчихуу
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.178] 2025/5/10
Оросын өмчлөлтэй газар дээр хүчээр барилга бариад Төр буулгаж байгаа гэж ойлголоо.
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.44] 2025/5/12
Орос дахь Монголын мэдлийн газрыг багууд аваад Оросууд буцаан Монголд шилжүүлж байсан. Түүн шиг л юм болж байна.
0 | 0 Хариулах
zochin [103.168.34.60] 2025/5/10
Шүүхийн шийдвэрийг хүлээлгүй барилгыг нураа гээд байгаа хүмүүс өнөөдөр эднийх маргааш танайхыг нураана. Тэр үед юу та нарыг юу хамгаалах юм. Та нар ингэж хуулийг уландаа гишгэж болохгүй.
2 | 0 Хариулах
Зочин [103.145.234.44] 2025/5/12
За чи худлаа битгий жүжээд бай.
0 | 1 Хариулах
Зочин [172.226.43.232] 2025/5/10
Одоо дуудлага худалдаагаар зарах юм боловуу? Дээр хурааж авсан эмнэлэгийг дуудлага худалдаагаар зарна гэж байсан.
1 | 1 Хариулах
Зочин [103.145.234.44] 2025/5/12
Оросын эзэмшлийн газар шүү үхсэний дуудлага худалдаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.18] 2025/5/10
Оросын эзэмшлийн хөрөнгө байгаа газар нь мөн тэднтй эзэмшил байдаг. Анхнаасаа яаж газар эзэмших эрх авсаныг тодруулах хэрэгтэй
1 | 1 Хариулах
Иргэн [66.181.188.129] 2025/5/10
Энэ залуу зөв л ярьж байна. Бид энэ бүх асуудлыг мэдэхгүй юм чинь зөв буруу гэж хэрэлдээд байснаа хууль шүүхэд итгээд шүүхийн эцсийн шийдвэрийг харж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр л асуудлыг шийдэж байх нь зөв. Нямбаатар,тэр түшмэл Амаглан дээрэи хийж дураар аашлаж болохгзй
1 | 1 Хариулах
NYMBAATAR DARGADAA niislelchuud ni mash ih bayarla [103.168.34.88] 2025/5/10
mash sain bna Dargaa barilgiig nuraa gazriig huraa ! ezemshliin hugatsaa ni duussan niisleliin gazriig huuli busaar hahuulidaj avchihaad baa barilga barih sanaatai .buu davraarai ! ezen ni yumaa medej avah estoi.Oros mongol 2 ulsiin hoorondiin asuudal shuu !!
3 | 1 Хариулах
zochin [103.168.34.60] 2025/5/10
doloogood bai...
1 | 0 Хариулах
Буянцогтоо [66.181.188.173] 2025/5/10
Ленин клубын газрыг чөлөөлж Ленин клубт нь өгч ү.а-г нь сэргээх гэж бгаа бол зөв өө ! Хоёр улсын асуудал шүү дээ. Ер нь газар бол хувийн юм биш. Оронд нь өгөх газрыг аваад дуугүй тохирох хэрэгтэй. Газар бол улсынх. Всё!!
6 | 5 Хариулах
yg zuv [103.168.34.88] 2025/5/10
Oros mongol 2 ulsiin asuudal yrigdana.ulsiin umchiig huviin umch met bodoh yum .ezemshih gedeg chin uur shuu dee.hugatsaa ni duuschihsan bhad barilga barina gedeg niislelchuudiig tom doromjilj bna.nuraa huraa
3 | 2 Хариулах
Зочин [66.181.189.78] 2025/5/10
Шүүх шийдсэн бол буулгах нь зөв цаг ам вахын нэмэх
3 | 0 Хариулах
Зөв [202.55.183.194] 2025/5/10
Буулгах нь зөв л дөө. Хотын төвд барилга байгууламж барих зай битгий хэл, алхаж явах зайгүй байна шүү дээ.
3 | 3 Хариулах
Зочин [202.126.89.107] 2025/5/10
Нямбааг дэмжинэ. Энэ хот нэртэй аварга Тосгонд Хатуу хяналт Захиргаа Хэрэгтэй
4 | 2 Хариулах
Зочин [66.181.179.224] 2025/5/11
Одоо хүртэл нянбаад итгэдэг хүн бдаг юм уу хаха. Наадах чинь аваал өөр компанид зарна шт. За бараг Бодь групп авах байх
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.9] 2025/5/10
Шүүхийг хүлээвэл хүний насны амьдрал хүрэхгүй. Тэгээд ч бузар булай бугшсан газар. Эртхэн буулгасан нь дээр.
4 | 2 Хариулах
Зочин [103.212.117.29] 2025/5/10
Хахуульдаж, хууль бусаар газар авчихаад эцэст нь ингэж балардаг байлгүй. Одоо хахууль авсан эзнээ илчилж мөнгөө олж ав.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.40] 2025/5/10
Монголд шүүх байхгүй. Чи пиздаа мөнгөөр кармаагдаа хийчихээд. Тиймээс шууд буулгаж газраа авсан нь төрд хэрэгтэй сүүлд нь газар нь миний хувийнх гээд бас заргалдаж мэдэх. Нямка сайн бна.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.162.102] 2025/5/10
Нөхөн төлбөрөө ч ав Барилагаа ч барьсан Энэ бол түрэмгийлэл
4 | 1 Хариулах
Зочин [202.126.92.98] 2025/5/10
Зайлаа гөлөгөө нураах хэрэгтэй
4 | 5 Хариулах
Зочин [66.181.161.123] 2025/5/10
Газрын мафийнхан бид шүүхийг гартаа оруулчихсан. Хотын дарга мэт нь ёстой лай л байна гэж итгэсэн хэвээр л байгаа юм байна даа. 2000 мянган жилийн өмнөөс Монголчууд газар бол төрийн үндэс түүнээс сөөм ч газар хороож үл болно гэж заасан байхад мафийнхан мөнгөндөө итгэсээр л. Юм бүхэн өөрийн цаг хугацаатай.
6 | 0 Хариулах
Irgen [120.18.1.197] 2025/5/10
Nyambaatar g demjij Baigaa bid nar duraaraa bailaa shde odoo jhn duremj juram huuli dagah heregtei bna
2 | 0 Хариулах
Irgen [120.18.1.197] 2025/5/10
Avilga shuuhed yaj itgeh yum bee!!!! Itgehgui bna. Umnu shuuher yvj avilga horoolol boschihson avilga shuuhed itgehgui bna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/10
Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/10
Хэдийгээр яаралтай түргэн тусламж цаг алдалгүй ирсэн ч 41 настай эмэгтэйн зүрх нь зогссон байжээ. Эмнэлгийн тусламж ирэхэд түүний дэргэд нөхөр нь болох Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаа байсан юм. Л.Орхоныг өндрөөс унахаас хэдхэн минутын өмнө байрны харуулд эмх замбараагүй байдал болж байж болзошгүй мэдээлэл ирсэн аж. Гэвч удалгүй нэгэн эмэгтэй өндрөөс унаж ийнхүү өөд болсон бөгөөд уг хэргийг тус улсын цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.159] 2025/5/9
Жинхэнэ МАНгасдаж байна даа ... Одоо УИДэлгүүр,Баянгол зочид буудал,Улаанбаатар зочид буудал, Монгол Эм-Импекс, Оёдолын үйлдвэр ,Гутлын үйлдвэр,ХИД-1.2 ,ТАЧИ, Мах-Импекс,Ээрмэлийн үйлдвэр.АПУ,Гурилын үйлдвэр,Чихэр боовны үйлдвэр .Ард кино театр,Улсын цирк... гэх мэтчилэн бүх хувьчилсан авилга өгч зарсан обьектуудаа МАНгасдаад аваааачээээ
5 | 1 Хариулах
Зочин [66.181.181.138] 2025/5/9
Оросуудад долигноод Хүрэлсүх нураах шийд өгөөд байнуу заавал ийм өдөр улайраад балайраад бх юм Оросуудаас газраа аваад Леннин клүбыг бас нураах хэрэгтэй
4 | 3 Хариулах
Zuch [103.212.118.190] 2025/5/9
Машины зогсоол гэдэг юм бна уу ? Баахан барилгаар яах юм ?
3 | 0 Хариулах
Зочин [73.225.77.210] 2025/5/9
Хуулиараа бол гомдол гаргасан бол шүүхийн шийдвэрийг хүлээх ЁСТОЙ шүү дээ. Хуулийн анхны мэдлэг байхгүй Нямбаатар, Оюун-Эрдэнэ гэсэн юмнууд өөрсдийгөө хаан болсон гэж боддог байх даа. Төр хулгайч дээрээ бас дээрэмчин болсон байна. Бүр Үндсэн хуульд халдаж Улаанбаатар хотыг 14 хуваана ч гэх шиг. Ядаж л нөгөө хотоос сонгогдсон гишүүд нь хаанаас сонгогдсноо учраа олохоо байна. Энэ хөдөөний 2 юмыг харин буулгаач ээ.
8 | 5 Хариулах
buu solior [103.168.34.88] 2025/5/10
niislel hotdoo bol Nymbaatar Darga uuruu huuli shuu dee !!!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.117] 2025/5/9
Neg suuri tsutgasan bolool gazar luivarddag luivarchdaas gazaraa avsan bna
5 | 0 Хариулах
💩 [66.181.181.129] 2025/5/9
ugaasaa hujaanuudin hiideg hulgai ni,gazar deer ni 1 jorlon bariad gazarig ni avna gej yadag yumldaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.59] 2025/5/9
Шүүх бол худал Захирамж гарсан бол гүйцэтгэх нь зөв , авилгын өмнө шүүх сөгддөг ...
1 | 1 Хариулах
Зочин [210.194.189.250] 2025/5/9
АВИЛГАЛ ХОРООЛЛОО БУУЛГАХГҮЙ ЮУ?
10 | 0 Хариулах
Зочин [66.181.181.138] 2025/5/9
Акуа хороолол тийм сайхан байшинг юу боллоо гэж буулгах юм Оюунэрдэнэ өөрөө буулгана гэж дэмий юман дээр дуугардаг буруу асар их хөрөнгө мөнгө ядуу орон сууцны хүрэлцээгүй улс байж хүн юм барихлаарл нураана гэх өвчигнөхөө больцгоо
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.137] 2025/5/10
Үертэй жив жив.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.198] 2025/5/11
Нэмэлт далан хамгаалалт хийж болохгүй юү 500 айл орон байртай болоход хэн хохирох гээд бн аа
0 | 0
Зочин [103.168.34.168] 2025/5/9
НЯН БАКТЕР АЮУЛТАЙ ШҮҮ.
2 | 2 Хариулах
Зочин [202.21.107.1] 2025/5/9
зөв зөв_ төр газраа мэднэ
9 | 1 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/5/9
Чиний газрыг авна аа. Утсаа тавьчих. Зөв биз орк оо
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.223] 2025/5/9
Төрдөө бүхнээ өгөх хүн зөв шүү ккк
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/5/9
Энэ газрыг хэн авах гэсэн юм бол. Нямбаатарын чөлөөлсөн газруудад барилга л бариад байгаа. Урт цагаан , нөгөө 32-ын зогсоол барилга барьж байна. Иргэдэд зогсоол бэлдээд гээд мөнгө зараад байсан. Байхгүй барилга аль хэдийн эхэлсэн байна лээ. Ингэж болдог юм уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.212] 2025/5/9
Ер нь нийслэл ийм түрэмгий байж болохгүй. Ингээд төр өөрөө хууль зөрчөөд эхэлбэл хаа сайгүй замбараагүй байдал бий болох хаос үүсэх нөхцөл бүрдэнэ.
5 | 3 Хариулах
Зочин [202.126.89.105] 2025/5/9
Төр нь нийслэл нь түрэмгий байвал зүгээр юм билээ.барилгын компаниуд газраа ахиулдаг зургаараа барьдаггүй гээд олон дутагдал байдаг хятадууд шиг тийм тохиолдол бүрд шууд нураагаад байвал л норм журамаа мөрддөг болох байх
3 | 1 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/9
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
15 | 1 Хариулах
Зочин [103.168.34.168] 2025/5/9
Тролл орк байна чи
1 | 4 Хариулах
Зочин [66.181.190.137] 2025/5/10
Маш зөв.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.137] 2025/5/10
Хотын төвд муухай балгас байгаад бсан. Ашгүй нурааж дээ.
1 | 0 Хариулах
Jargal [103.168.34.149] 2025/5/9
Baliar mungu ugaagch bolovsrolgui Nyambaatar hunii ed hurungiig engehguiee. Gamshigiin tur bnaa
3 | 1 Хариулах
Ган [202.126.90.3] 2025/5/9
Аймаар хулхины хэдэн пэндгэр авгайчууд нийлээд залилж энэ газарт зөвшөөрөлгүй суурь цутгаад, шүүхийн 3 шатны шийдвэр гарчихаад байхад том толгойлоод байсан. Буулгаж нураах нь зөв.
13 | 2 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
Шүүхдээд бай ! Сайн баримтжуулж аваад шүүхэд.
3 | 1 Хариулах
e [49.239.74.110] 2025/5/9
Нянбаатар авна гэсэн бол авдаг даа нүд нь орчихоод яаж өө сэв хайж хүнд авч өгөөд авилгал авах уу гээд л юм юм болсон байх тэрнээс биш хэдийн барьчихсан юмыг хэзээ нээх нурааж байлаа
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.233] 2025/5/9
Шүүхийн шатанд 2 талын үйл ажиллагаа зогсох ёстой байтал аж ахуйн нэгжүүд үл тоож хүч түрж барилгаа барьдаг нь түгээмэл.дараа нь төр хүчгүй авилгаа аваад бариуллаа шүүх хуйвалдлаа гэдэг.энэ тохиолдолд буулгачихаад зөв буруугаа тогтоосон нь дээр
7 | 1 Хариулах