Хуучнаар Ленин клубийн ар талын барилгыг буулгахаар болж, албаны хүн болон ААН-ийн удирдлага хооронд маргаан дэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт хуучнаар Ленин клубийн ар талд барьж буй барилга байгууламжийг өнөөдөр/2025.05.09/ албадан буулгахаар болж, албаны хүн болон ААН-ийн удирдлага хооронд маргаан дэгдэв.

НЗДТГ-ын дарга Д.Амгалан: Тус газрын эрхийг цуцалж, нийслэлийн өөрийн мэдэлд тухайн газрыг авсан. Зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг буулгах тухай нийслэлийн Засаг даргын захирамж 2025 оны тавдугаар сарын 1-нд гарсныг та нар мэдэж байгаа. Хоёр захирамжийн биелэлтийг өнөөдөр гүйцэтгэнэ.

Нийслэлийн Засаг дарга "Оргил МГЛ" компанийнхантай уулзаад тохиролцож, ойлголцож захирамжуудаа гаргасан гэсэн мэдээлэлтэй байна. Барилга байгууламжийг барих зөвшөөрөлгүй учраас буулгана. Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхардуулан олгосон хууль бус захирамжийг тавдугаар сарын 7-ны өдөр хүчингүй болгосон байгаа. Захирамжтайгаа танилц. Нийслэлийн Засаг даргын захирамжийг хуульд заасны дагуу иргэн, ААН биелүүлэх үүрэгтэй байгаа.

"Оргил МГЛ" ХХК-ийн захирал: Манай компанитай нийслэлээс зүгээс уулзаагүй. Буулгалтын компанийн хүнээр холбогдож ярьж байна. Төрийн байгууллага нь буулгалтын хувийн компанитай харьцдаг болчихсон юмуу ойлгохгүй байгаа. Албан тоот нь өчигдөр л ирсэн.

Амралтын өдрөөр, албан бичиг нь ирээгүй байхад хувийн буулгалтын компанийн хүмүүсийг хашаа давуулаад оруулчихсан барилга дээрх зүйлсийг зөөлгөөд буулгаж байгаа юм. Буулгалтын компанийн хүн нь Газрын албаны хүмүүсийг дуудсаны дагуу ирдэг. Жишээ нь "Маргааш нийслэлээс хүмүүс ирэх гэж байна, та нарыг дуудсан" гэж буулгалтын компанийн хүн бидэнд өчигдөр хэлсэн. ААН-ийн утас байхад яагаад оффис дээрээ дуудаж уулзахгүй байгаа юм.

"Оргил МГЛ" ХХК-ийн өмгөөлөгч н.Түмэнбаяр: Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэр "Оргил МГЛ" компанид одоогийн байдлаар ирээгүй. Газар эзэмших эрх нь дуусгавар болсон ААН-д хууль заасны дагуу 90 хоногийн хугацаанд газраа чөлөөлөх мэдэгдэл өгдөг. Харин 90 хоногийн дотор газраа чөлөөлөхгүй тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхзүйн үндэслэл бүрддэг.

Хоёрдугаарт зөвшөөрөлгүй барилга байгууламж гэж ярьж байна. 2020 онд Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Тулга гэдэг хүний тушаалаар олгогдсон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Гэтэл гэрчилгээг хүчингүй болгосон талаар "Оргил МГЛ" компанид мэдэгдсэн процесс явагдаагүй.

Тавдугаар сарын 7-нд газар эзэмших гэрчилгээг цуцалсан шийдвэр гарсан бол Газрын тухай хуулийн 56, 57-д заасны дагуу 90 хоногийн хугацаанд газар чөлөөлөх процесс явагдах ёстой. Үүний дараа албадан чөлөөлөх процесс явагдах хуультай. 

НЗДТГ-ын дарга Д.Амгалан: Хуульч хүн ёсзүйтэй, үнэн ярих ёстой. 2020 онд өгсөн барилгын зөвшөөрөл хүчингүй болсон гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Барилгын тухай хуулийн 35.1.7-д заасны дагуу зөвшөөрөлгүй барилга байгууламжийг албадан буулгах захирамж тавдугаар сарын 1-нд гарсан тул буулгана.

Та бүхэн тавдугаар сарын 1-нээс хойш төрийн үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэл үзүүлж байгаа.

"Оргил МГЛ" ХХК-ийн захирал: ОХУ-ын талтай газрын маргаантай байгаа тул манай барилгын ажлыг түр түдгэлзүүлсэн. Энэхүү барилгын ажлыг түдгэлзүүлсэн захирамжийг цуцалж өгнө үү гэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 

НЗДТГ-ын дарга Д.Амгалан: Тэр маргаан шийдвэрлэгдсэн. ОХУ, манай улс тохиролцож нийслэл уг газрыг эзэмшихээр болсон. 

"Оргил МГЛ" ХХК-ийн захирал: Манай барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг гаргаад ир. Ямар үндэслэлээр захирамж гаргаснаа үзүүлчих. 1-нд өгсөн хүсэлтийг 2-нд шийдчихдэг юмуу. 15 жилийн хүчинтэй газрын гэрчилгээг яахаараа цуцалдаг юм. /НЗДТГ-ын даргын биед халдав/

Ийнхүү ширүүн маргалдсаны эцэст НЗДТГ-ын дарга шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулан, цагдаа дуудаж, "Барилгыг албадан буулгах ажлыг эхлүүлнэ" гэж мэдэгдэв.

зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Улаанбаатар [66.181.180.156] 2025/5/14
Шууд буулгаад цэцэрлэгт хүрээлэн болгоод явах хэрэгтэй. Эд нарын өмч гэж юу байсан юм. Газар өмчлөл нэрийн доор хужаа солонгосчуудын мөнгөөр баахан дүрэм журамгүй дуртай газараа хашаалж цемент шавсан тэнэгүүд...
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.115] 2025/5/13
УЛСЫН ӨМЧ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧ БОЛГОНО ГЭДЭГ НЬ ХЭН НЭГЭН ДАРГЫН Л ХООЛ БОЛНО ГЭСЭН ҮГ ШҮҮ. ХУВИЙН ӨМЧӨӨ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ ДАВРААЖ БОЛОХГҮЙ ШҮҮ МУУСАЙН ГАРУУДЫГ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.111] 2025/5/11
Өмчлөх эрх нь дууссан юм бишүү. Одоо жаахан замбараатай баймаар бна. Цэгцлэх нь зөв бх. Хэн дуртай нь барилга барьж бна. Хэдэн жилийн дараа борлуулж чадаргүй баахан байртай болж. Хөрөнгө мөнгө хий урсгах нь бна даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.243] 2025/5/11
ЮУ Ч ШИНЭЭР ХИЙХГҮЙ БАЙЖ НУРААЖ ЭВДЭХЭЭ Л УРЬТАЛ БОЛГОХ ЮМАА. НААД ХУВЬЧЛААД ӨӨР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БАЫГАА УЛСЫН ОБЬЕКТУУДАА БУЦААЖ АВААЧ. АРД ИРГЭДИЙН ХӨРӨНГӨНД ШУНАЖ БАЙХААР. ХАМАГ ҮЙЛДВЭРЭЭ ӨӨРСДӨӨ ХУВЬЧИЛЖ АВЧИХААД ИРГЭДИЫН ГАНЦ МУУ ТҮЦ-ИЙГ ХҮРТЭЛ БУУЛГААД БАЙДАГ ХАР ХУЛГАЙЧУУД ЧИНЬ. ХЭН АВАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ДОО. ТИЙМ Л АРД ИРГЭДЭЭ БОДДОГ ЮМ БОЛ ГАНЦ ТОГЛОЛТ ҮЗДЭГ UBПАЛАСЫГ БУЦААЖ АВААЧ ТЭР ЧОЙЖИЛСҮРЭН ХУЛГАЙЧААСАА. ТА НАР АВХАД БОЛДОГ ЖИРИЫН ИРГЭД АВЧ БОЛДОГГҮЙ ЮМУУ. БАДИАР ХАР МАН-Ы ХУЛГАЙЧУУД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ.
2 | 0 Хариулах
ЗОЧИН 1. [103.9.90.100] 2025/5/11
ЕР НЬ БОЛ ЗӨВ. ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ЭНЭ ОЛОН БАРИЛГЫГ ЦЭГЦЭЛ. ЗОРИГТОЙ АЖИЛЛА. МӨНГӨТЭЙ БОЛГОН НЬ АВЛИГАД ИДЭГДСЭН ШҮҮГЧ НАРААР ХАМГААЛУУЛАХ ЁСТОЙ ЮМ УУ. ХОТ САЙН БАЙНА.
1 | 1 Хариулах
Э [202.126.88.122] 2025/5/11
Наад буулгах зөвшөөрлөө харуулчихаад олон юм хуцаач төрийн нэрийг барьсан луувирчин гөлөгнүүдээ!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.211] 2025/5/11
Гарчигийг нь уншаад өвөөгийн хөшөөний ард байдаг байшин нүдэнд буув.
0 | 0 Хариулах
Зочин [104.28.68.90] 2025/5/10
Ер нь бол булааж байгаамуудаа. Оросуудтай нь яаж тохирсон нь сэжигтэйл юм байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.83] 2025/5/10
Философи
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.48] 2025/5/10
МАН- н нэг даргад хахууль өгөөд л хууль ёсыг болгож аваа байлгүй дээ түүнээс биш огт зөвшөөрөлгүй газар гэж юу байхав!!! Одоо тэгээд өгсөн төрийн албан хаагч МАХН- хариуцлага хүлээхгүй юу??? МАН-АН-Н мафиууд хүний хувийн өмчрүү сүүлийн үед их дээрэм оруулаж байгаа нь үнэн шүү!!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.104] 2025/5/10
Нямбаатар хэрээс хэтэрч нацист маягтын үйл ажиллагаа явуулж энэ хүнд хэцүү цагт хүний хөдөлмөрийг эд бараа байшин барилтыг дур мэдэн өөрийн хувийн үзэл бодлоор хандаж хүн чанар ёс зүйгүй Монголын хуулийг үл тоомсорлон халдаж байгаа нь үнэхээр ард иргэдийг яасан ч яаадаг юм гэсэн үзэл бодлоор хандаж байгаа нь зөв үү.Монголын хууль гууль болсон энэ цагт олон улсын хүний эрхийн комисс хандаж эцсээ хүртэл явах хэрэгтэй.МОНГОЛЫН АРД ТҮМЭН чимх гурил будаагаар нэг өдөрийн хоолны мөнгөөр ЯМАР ХҮМҮҮС СОНГОСНОО ОДОО АМЬ АМЬДРАЛААРАА ОЙЛГОЖ БНА УУ.МАРГААШ МАШАДНҮЙ ТАНЫ ГАЗАРЫГ БАРИЛГА БАЙШИН ЭД ХӨРӨНГИЙГ ЧИНЬ БУЛААЖ ДЭЭРЭНГҮЙ үзэл бодлоо илэрхийлэхэд таны хаалтыг зөвшөөрөлгүй орох ийм л нөхцөл байдал үүссэн бна шүү.АРД ИРГЭД СЭРЭМЖТЭЙ БАЙГААРАЙ
3 | 1 Хариулах
Иргэн [139.5.218.83] 2025/5/10
СКАЙ ХОТХОН ГЭЖ МЭДЭХГҮЙ БОЛ 2 ЦЭНХЭР 12 ДАВХАР ОРОН СУУЦНЫ ХАВЬ ОЙРЫН ГАЗАР
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.83] 2025/5/10
Sai ХОРООЛОЛ БОЛОН ЭНЭ ХАВИЙН БАРИЛГУУДЫГ АНХААРАЛДАА АВЧ ЗОХИОН БАЙГУЖЛАЛТ ХИЙМЭЭР БАЙНА. МАШИН БАЙТУГАЙ ХҮН СУУХ Ч ГАЗАР АЛГА !!!!!!!
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.83] 2025/5/10
Мөн хорооллын зүүн хойно, зүүн талд хуучин баригдсан барилгын цонхыг хаасан барилга барьж байна. БЗД ИИЙН ТУС ХОРОО, ДҮҮГИЙН ҮАСАГ ДАРГА НАР АНХААРЧ ДЭЭШ НЬ УЛАМЖЛААЧ ЭЭ
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.83] 2025/5/10
БЗД-ИЙН 39 ХОРООНЫ ТЭНҮҮН ОГНОО КОМДАНИЙН ЗҮҮН УРД SKAI ХОТХОНЫ БАРУУН ТАЛД ЯМАР Ч ЗАМ ТАЛБАЙ БАЙХГҮЙ ОДОО 12 ДАВХАР БАРИЛГА БАРЬЖ БАЙНА ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВНА УУ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.120] 2025/5/10
Энэ мэт харваас зальхай луйварчдад хатуу ял шийтгэл оноомоор юм УБт гадуур явах боломжгүи боллоо
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.254] 2025/5/10
Хот газраа авах ёстой. Хотын төвд гол цэгт ийм газрыг хот авах ёстой
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.42] 2025/5/10
Гүй тэгээд яах гэж зөвшөөрөл өгсөн юм.
0 | 0 Хариулах
авилга барилгыг хурдан нураа буулга газраа чөлөөл [103.168.34.88] 2025/5/10
Буулгах нь зөв шүү.хотын төвийн А бүсэд өмчлөх эрх байхгүй.эзэмших хугацаа дууссан тул буулга.удах тусам барилгаа үргэлжлүүлж барьчихаад хувийн өмч гээд шүүхээр яваад хугацаа хожих гэж үзнэ.угаасаа тийм аргатай.авилга барилга гэж ойлго.хахууль өгч газар аваад хахуульдаж барилгын зөвшөөрөл авсан процесс харагдаж байна !Эзэн нь юмаа мэдээд буцааж ав.Төр төмөр нүүрээ авилгач луйварчдад үзүүл !
3 | 1 Хариулах
Зочин [66.181.160.104] 2025/5/10
Монголчууд ядуу амьдралтай ядуу тархитай болчихсон үүнийгээ дагаад атаа жөтөө хорсол нь буцалж бг улсууд ла.УИХ.СУУГААД ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ИДЭЭД МОНГОЛОО ХООСЛООД ГАДААДЫХАНТАЙ ХАМТРААД ИДЭЭД БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ ДУГАРЧ ЧАДАХГҮЙ гөлөгнүүд тэгсэн мөртөө жирийн иргэнд эр бяраа гаргаж бга төрийн сүгнүүдийг дэмжээд долоочих дөхнө.ийм л ядуу сэтгэлгээтэй ядуу тархитай.энэ байшинг буулгалаа гэхэд ард түмэнд нэг мөнгө ч наалдахгүй харин нь төрийн хулгайч нараас хулгайлсан мөнгийг нь төр авч чадвал ядуу иргэдэд нэг ч гэсэн мөнгө наалдах байх
1 | 2 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/5/10
Заавал ингэж камeр хэвлэлтэй очиж пиардах юм. Зүгээр л очоод ажлаа хийгээч. Нямбааг дуурайгаад энэ мэт суганууд
0 | 1 Хариулах
Зочин [76.25.14.85] 2025/5/10
xuraaj avaa, anxnaasaa xaxuuli luivariin argaar avchaad minii umch chixshig ...
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.220] 2025/5/9
2020 оноос хойш газар эзэмших эрх нь цуцлагдсан л юм байна ш дээ. Тэгэхээр энэ газар хувийн эзэмшил биш. Хэзээ нэг өдөр улсад тушаах ёстой.
3 | 1 Хариулах
Зочин [59.153.112.66] 2025/5/9
Зөв
3 | 0 Хариулах
Зочин [117.111.14.82] 2025/5/9
Цэгцлэхээс өөр арга алга бна хүн бүр миний гээд байвал нийт нь хохирсоор л бна
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.104] 2025/5/10
Байшин барилга ТҮЦ БУУЛГАОАА ГЭЭД АРД ИРГЭДЭД НЭГ Ч МӨНГӨ НААЛДАХГҮЙ ХАРИН НЬ ТӨРИЙН ХУЛГӨЙЧ НАРЫН хэдэн их наадамтай яривал ард иргэдийн амьдралд нөлөөлж магадгүй юм.ЭНД ДЭМЖЭЭД БГА хүмүүс МАН.ЛЭМЖИНЧ ДОЛООГЧ НАР ТРОЛЛУУД БАЙГАЛ ДА.НЯНБААТАР ОЮУНЭРДЭНЭ ХОЁРЫН ГАНЦ ЧАДДАГ ЮМ нь олон мянган полоонч троллууд ажиллуулдаг эргүү болтлоо тархи угаалгадаг ийм орчлонд амьдарсаар 30 жилтэй золголоо.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.114] 2025/5/9
Энэ засаг арай бишээ! Хүний хувийн өмчид дэндүү халдаж байна даа, нөгөө дарангуйлал гэдэг систем рүү л яваад байна даа
1 | 5 Хариулах
Оросуудын баас [202.179.25.155] 2025/5/9
Антисемитизм гэж үргэлж санаа зовж байдаг Путин Азийг доорд үздэг Оросуудын шовинизмын тухай дуугарч байсныг мэдэхгүй. Яагаад Азийн ард түмнүүд Орос Еврей Армени нацистуудаас доор гэж?
0 | 3 Хариулах
Зочин [103.212.119.63] 2025/5/9
Хотын төвийн энэ хэсэг их бохир газар газар
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.196] 2025/5/9
хэн ч тоохгүй байж байснаа нураах болохоор гэнэт хэдэн лалар гараад ирдэг тэ
3 | 1 Хариулах
Зочин [82.149.82.27] 2025/5/9
Нямбаатар "Чукчак" хаана байна? Хэнхэг "СААРАЛ" формоо өмсөөд гараачээ. УБ-д зай завсар гэж алга. Бүдийг нь нураа.
0 | 1 Хариулах
Зочин [151.225.24.173] 2025/5/9
lenin klubteini hamt ustgaa
0 | 3 Хариулах
Зочин [59.153.85.10] 2025/5/9
90 Хоногийг нь өгөх юм бол ажлаа түргэвчлээд бушуухан хэдэн давхар юм босгоод авна. Дараа нь "Нэгэнт барьчихсан байхад яах юм" гээд даналзах байлгүй
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.115] 2025/5/9
Наад газартаа олон давхар машины зогсоол хийвэл зүгээрдээ. Ойр хавийн оффисын ажилчид машинаа тавиад, зам дээр тавьсан машинуудыг торгоод. Одоо бол торгоё гэхээр хэцүү, хаана ч тавих ёстой юм, торгохгүй гэхээр бүгдээрээ давраад бараг 2р эгнээ нь дээр зогсоно.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
90 хоног бол намрын сүүлээр явуулах ёстой бичиг байжээ. Хууль мэддэггүй хүмүүсийг төрийн албанаас хасах хэрэгтэй. Ажлаа хийвэл хуулийнхаа номоо тэврээд ч хамаагүй хараад ажилла !
1 | 2 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
Газрын алба гэж дампуу газар нөгөө газар хувьчлах байхгүй. Одоо болтол хэдэн га хувьчлуулж дуусаагүй. Сиймхий хууль батлуулчихаад эзэмшил нэрээр томоор авсан газрыг хувьчилж авилгаа аваад сууж байдаг. Жил бүр газар өмчлүүлэх талбай байршил харахаар мэдээлэл нь ил байдаггүй. тэгсэн хэр нь ИТХ нь хуралдаад шийдвэр гаргадаг бололтой. Мэдээллийг зөвхөн төрийн албан хаагчид insider тоглолт хийж ажил хийсэн дүр эсгэдэг. Эсвэл газраа хувьчлахаа болиод бүгдийг нь буцааж аваад энэ албаа буулга ! Газрын эрх цуцлагдсан нээсэн эзэмшигч сольсон тухай бүр холбогдох хүнд бичгээр мэдээлэл явуулж чадахгүй бол зайлах хэрэгтэй.
3 | 3 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
Хууль 90 хоног гэдэг бол 5 сарън 1 -нээс ч тоолохгүй эсрэг талд буюу энэ компанид ирсэн шуудангийн тамганы хоногоос л эхэлж иймэрхүү юм дэлхийн улс оронд тоологдоод явдаг. Бичгээр ирсэн юм байхгүй амаар хэн нь ч мэдэгдэхгүй хэдэн хүмүүс ирээд юмаа үзүүл гээд байж болохгүй. Бичгээр нөгөө талдаа мэдэгдсэн зүйлтэй бол аль аль тал нь шүүх дээр очоод харуулах юмтай, ойлгомжтой, эсэргүүцэл эсвэл ямар нэг хариу бичих боломжтой. Ингэж орчин үед ямар ч юм ажилладаггүй.
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.233] 2025/5/9
Ингэж шуурхай буулгасан нь дээрээ.угаасаа хууль бусаар эзэмшсэн болоод л засаг дарга нь цуцлаа байлгүй.авилга хороолол шиг 90 хоног гэж байгаад баригдаад дуусдагдаа
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.249] 2025/5/9
Ленин клубыг хамтад нь нураачихвал уг нь, хотын төвд өнгө үзэмжгүй, нэг их улстөржсөн нэртэй барилга байгаад байх, ояа нар нь хэл ам хийгээд сүйд болдог юм болов уу
2 | 3 Хариулах
bolq bolq [66.181.178.158] 2025/5/9
tuvachuud orood irne
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
90 хоног байдаг бол газрын алба холбогдох алба тэрийгээ баримтална. Ямар нэг захирамж бичиг гарсан бол тэрийг ганцхан төрийн алба нь мэдээд нөгөө холбогдож буй тал нь мэдэхгүй байж болохгүй. Бичгээр эхлээд явуулдаг. Би авчирсан үнэмлэхээ үзүүлээд танилц гэж ярьдаггүй. Ажил хэзээ ч ийм маягаар явдаггүй. Цуцалсан бол цуцалсан гэдгээ эзэмшигчид бичгээр мэдэгдэж хуулийн давж заалдах хугацаагаа гэх мэт холбогдох нөгөө талын эрхийг хамгаалсан заалтаа бичиж явуулдаг.
1 | 1 Хариулах
Зочин [165.85.219.223] 2025/5/9
Хотоос зайдуу наад шавар тагзуудаа барилдаа. Хотын дарга зөв ажил хийж байна. Наад баригдаж байгаа барилга дээр чинь 10 оффис баригдлаа гэхэд хэдэн хүн ажилдаа машинаар ирээд хаана тавих вэ? Энэ чинээгээрээ наад замууд чинь түгжирнээ. Түгжрэлд хэр их бензин тос шатааж энэ олон машин энэ мэт барилга дээр ажилдаа ирэх вэ? Баахан хэрэггүй машинд түгжирч суудаг бинзен дэмий шатааж түгжирдэг эргүү үеээ ардаа орхие гэж бодож байгаа бол хууль дүрэмээрээ цэгцтэй амьдарцгааяа Монголчуудаа. Энэ бичлэгийг нь үзсэн чинь гачин бөх авчирчихжээ бас. Одоо ингэж гачин бөх эсвэл нүүр амаа хаасан залуучуудыг авчирч энгийн эргэдийг айлгаж ичээж хотхоны дунд барилга баридагаа болиоо энэ эргүү барилгын компаниуд. Соц үед баригдсан ихэнх хотхоны тоглоомын талбайнуудыг ингэж бөх хамгаалагчууд авчирч ард иргэдийг айлгаж байгаад шөнөөр барилгын цутгалтаа хийдэг байсан хоцорсон технолоноосоо салаа эргүү барилга баридаг компаниуд пиздаакуудаа. Та нар google maps аар хараарай 40 50 мянгатын барилгуудын дотор битүү
6 | 0 Хариулах
Зочин [66.181.185.226] 2025/5/9
ene gazar barilga barij baigaa humuus zugeer dugaar horoon ii jiriin irgen bol bat,dondog nar bish l dee haha.ih tom avilagch hulgaichuud l ard ni baigaa sht.gazaraa chuluuluuu.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.162.154] 2025/5/9
Нямбаатар засаг болсноос хойш яг энэ мэт суганы үсүүдээр нийслэлийн агентлагуудыг дүүргэсэн. Эд нар нь бактерын үгийг хуулиас дээгүүр гэж ойлгодог юм байна лээ
9 | 1 Хариулах
Зочин [103.168.34.111] 2025/5/9
Ах нарынхаа баасыг цэвэрлэх гэж их юм болж байна даа Хот тэр аяаараа танай түрүүчийн ах нарын чинь авилгаар авсан газрууд байгаа ш дээ
6 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2025/5/9
Энэ газраа дахиад нэгэнд нь өгөөд өндөр байшин бариулчилгүй цэцэрлэг болгоосой, хотын төв цэг байна даа, үхтэл нь чигчиж чихээд амьдрах орчноо өөрсдөө улам нь стресстэй хэцүү болгоод байх юм. Угаасаа хотын төвд нэмж барилга барихгүй гээ биз дээ уг нь.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.115.168] 2025/5/9
2 эзэнтэй газар гэж байна.
0 | 0 Хариулах
Зочин [27.77.29.195] 2025/5/9
ОХУ-ын мэдэлд бас байсан балгас бн шүү, авсан нь болж
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.207] 2025/5/9
Буулгах нь зөв. Одоо харин энэ энэ газруудыг тэднээс чөлөөлнөө гээд хэвлэлээр мэдээлчихэж байх нь чухал. Барилга ашиглаж байгаа компани огт мэдээгүй байна гэдэг бол худлаа. Олон жил ашиглаж баахан ашиг олчихоод хуншгүй загнаж болохгүй.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.179.138] 2025/5/9
Нөхөн төлбөр өгөөч !!
2 | 2 Хариулах
Зочин [202.179.16.178] 2025/5/9
yasan gej oghiin huuli bus gazar avilgal ogj gazar awsand n uu? boliod ogoorei badmaa min
6 | 1 Хариулах
Зочин [66.181.181.138] 2025/5/9
Хувийн кампаниа дээрэлхээд ажил бүтээн байгуулалт хийлгэхгүй ямар хэцүү юм бэ муусайн Оросын гар хөл болоод байнуу оросуудаас газраа авч байгаа дэмжээд өгөх байтал
4 | 5 Хариулах
irgen [165.85.219.223] 2025/5/9
эмгэн минь тэр оростойгоо монголоос зайл. хот газраа авч байна.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.179.224] 2025/5/9
Bishee Nyanbakter negnees n bulaaj negend n zarj bn. 2 uulaa murii tavisan ch bolno shuu. Zuun 4 zamiin shatsan baishing hureelen bolgono geed nuraaj bsaniig sanaj bn uu
1 | 1 Хариулах
Зочин [66.181.190.79] 2025/5/9
zugee meddeggui setguulch baina
0 | 1 Хариулах
Зөв [66.181.179.56] 2025/5/9
Нийслэлээ гое болгоё л доо. Хуулиа л дагчихаач. Дуртай газраа гэрээ бариад жорлонгоо ухдаг ше өнгөрсөн шүү. Амгалангийн зөв
6 | 4 Хариулах
Зочин [66.181.179.224] 2025/5/9
Энэ Амгалан харахад гайгүй л хүн байх юм. Гэтэл муйхарлаад зүтгээд байх юмаа. Дарга нарын хий гэснийг л хийдэг ийм хүмүүс хүн ална шүү.
8 | 10 Хариулах
Зочин [208.127.161.35] 2025/5/9
tehh
1 | 1 Хариулах
Зочин [66.181.182.56] 2025/5/10
Eр нь бол дарга нарт доль шаахдаа мэргэжлийн гар л даа
0 | 1 Хариулах