ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/10-НД НИЙТЛЭГДСЭН
"Барс" захын хойно Toyota Prius Alpha тусгаарлах зурвас давж, эсрэг урсгалын дөрвөн машиныг мөргөжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Баянгол дүүргийн Нэгдүгээр хороо "Барс" захын хойд замд 2025 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 14:05 цаг орчимд Toyota Prius Alpha загварын тээврийн хэрэгсэл тусгаарлах зурвасыг давж эргэн, эсрэг урсгалд явж байсан дөрвөн тээврийн хэрэгслийг мөргөсөн осол бүртгэгдсэн.
Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тухайн машиныг 69 настай эрэгтэй жолоодож явсан бөгөөд эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
