Уншиж байна ...

25 дугаар эмийн сангаас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, дуусжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энхтайвны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж буй.

Энэ сарын 9-нөөс 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байв. Уг ажил дуусаж, өнөөдөр өглөө хөдөлгөөнийг нээжээ.

зураг
 
зураг
 

Харин энэ сарын 12-ноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын авто замын нүхэн эвдрэлийг засварлаж эхэлжээ.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 километр авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Үүнээс 26 байршлынх он дамжин хэрэгжиж байгаа бол шинээр 10 байршлын замыг засварлаж байгаа билээ.

6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг