Ялалтын баярын жагсаалд Монгол, БНХАУ, Вьетнам зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн  баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.

зураг
 

28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.

зураг
 

Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.  

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

зураг
 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
65
Зураг
ТЭНЭГЛЭЛ
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа