Дэлхийд алдартай "Time" сэтгүүл 2025 оны нөлөө бүхий хүний жагсаалтаа танилцууллаа. Уг жагсаалтад спортын төлөөллөөс зургаан хүн багтсан байна.
Тухайлбал америк хөлбөмбөгийн дээд лиг болох NFL-ийн од Жален Хартс, олимпын дөрвөн удаагийн аварга, Францын усанд сэлэгч Леон Маршан, Хойд Америкийн Үндэсний Эмэгтэй Сагсан Бөмбөгийн Холбоо буюу WNBA-гийн Брианна Стюарт, Напееса Кольер, алдарт теннисчин асан Серена Уильямс, олимпын 11 медальт, гимнастикч Симон Байлс нар уг жагсаалтад орсон юм.
Хэдийгээр их спортоосоо зодог тайлсан ч бизнесийн ертөнцөд үзүүлж буй нөлөөгөөрөө Серена Уильямс жинтэй байр суурь эзэлж байгааг "Times" онцолжээ. Тиймээс ч сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэн таван хүний нэг болов.
Өнгөрсөн жил Парисын олимпоос дөрвөн алтан медаль авсан усанд сэлэгч Леон Маршан, спортын арвин амжилтаасаа гадна сэтгэлзүйн эмчилгээнийхээ талаар нийтэд дэлгэрэнгүй ярилцлага өгч, олон хүнд урам хайрласан гимнастикч Симон Байлс, сагсан бөмбөгийн талбайн гадна эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн оролцооны талаар дуу хоолойгоо хүргэдэг Брианна Стюарт, Напееса Кольер, Супер Боулын хошой аварга болсон тул америк хөлбөмбөгийн од Жален Хартсыг уг жагсаалтад оруулж байгаа аж.
Эх сурвалж: ESPN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|