Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:40 2025/04/17

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг нэг долоо хоногийн хугацаатай хойшлуулав. Энэ хугацаанд УИХ дахь улс төрийн нам, бүлгүүд дотооддоо уг асуудлыг сайн хэлэлцэхээр боллоо.

Тус хуулийн төслийг батлах практик шаардлагын талаар:

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яагаад яаралтай горимоор хэлэлцэж, батлах болсон талаар хуулийн төсөл санаачлагчид дараах тайлбарыг өгснийг хүргэж байна

Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1%) сая ам.доллароор буурсан байна. Экспорт, импортоос давамгайлж 294 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5%) сая ам.доллароор буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байна.

Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны 12 дугаар сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна. 

2025 оны 02 дугаар сарын байдлаар нүүрсний үнэ 30%-иар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны 1 болон 2 дугаар сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагчид оролцдог байсан бол 2025 оны 1, 2 дугаар саруудад нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагчид оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байна.

Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний эрэлт дэлхийн зах зээлд буурах хандлагатай байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлсэн хууль, эрх зүйн уян хатан зохицуулалтыг тусгах шаардлага үүсээд байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалах, мөн биржийн хүргэлтийг хил нөхцөлөөр, үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнэ байхаар заасан нь аж ахуйн нэгжийн орлогод хязгаарлалт тогтоох нөхцөл болж байна.

Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт буурч, үнэ унах үед эдгээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлж, улмаар Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл учруулж байна. Тухайлбал Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээлэлд Монгол Улс дотооддоо хайлуур жонш, нүүрс, төмрийн хүдэр баяжуулах нийт 47 үйлдвэр ажиллаж байгаа хэдий ч түүхий эдийн хомсдолд орж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд байна гэжээ.

Түүнчлэн тус хуулийн зарим зохицуулалтын улмаас уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд дараах хүндрэлүүд үүсэж байна. Үүнд:

  • Дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн борлуулах боломжгүй болсон;
  • Биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг дуудлага худалдааны үнээр хатуу тогтоосны улмаас зарим гэрээний нийлүүлэлт хийх боломжгүй болж, алдагдал хүлээх болсон;
  • Эрчим хүчний системд нүүрс нийлүүлэгч уурхайнуудын экспорт зогсож, алдагдал нь нэмэгдсэн;
  • Биржийн арилжааг хил нөхцөлөөр гүйцэтгэж байгаатай холбоотойгоор нийлүүлэлт хангалтгүй хийгдэж, худалдан авагчийн итгэлийг алдаж, гэрээний үүрэг зөрчигдөх болсон;
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаанд борлуулах боломжгүй болж, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн үнэлгээ буурах болсон

Иймд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтын бодит нөхцөл байдал болон дэлхий нийтийн чиг хандлага, бусад улсын сайн туршлагыг харгалзан, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн чадавхыг сайжруулж, арилжааг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. 

Хуулийн төсөлд дараах асуудлыг тусгана. Үүнд:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд биржээр дамжуулан арилжих зохицуулалтыг тусгах;
  • Биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлэхээр тусгах;
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгох зорилгоор харилцан ашигтай бүтээгдэхүүн худалдах гэрээг байгуулах зохицуулалтыг тусгах;
  • Биржийн арилжааны үнийг Олон Улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны журамд заасны дагуу зарлах талаар тусгах;
  • Цацраг идэвхт ашигт малтмалыг биржээр арилжаалсан тохиолдолд борлуулалтын мэдээллийг Олон Улсын Атомын Энергийн Агентлагт хүргүүлж байх зохицуулалтыг тусгах;
  • Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлын нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болгох зохицуулалтыг тусгана.

10:08 2025/04/17

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг
  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг
  • Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, 

шууд үзэх:

 

 

13:40 2025/04/17

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг нэг долоо хоногийн хугацаатай хойшлуулав. Энэ хугацаанд УИХ дахь улс төрийн нам, бүлгүүд дотооддоо уг асуудлыг сайн хэлэлцэхээр боллоо.

Тус хуулийн төслийг батлах практик шаардлагын талаар:

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яагаад яаралтай горимоор хэлэлцэж, батлах болсон талаар хуулийн төсөл санаачлагчид дараах тайлбарыг өгснийг хүргэж байна

Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1%) сая ам.доллароор буурсан байна. Экспорт, импортоос давамгайлж 294 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5%) сая ам.доллароор буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байна.

Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны 12 дугаар сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна. 

2025 оны 02 дугаар сарын байдлаар нүүрсний үнэ 30%-иар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны 1 болон 2 дугаар сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагчид оролцдог байсан бол 2025 оны 1, 2 дугаар саруудад нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагчид оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байна.

Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний эрэлт дэлхийн зах зээлд буурах хандлагатай байгаа нь өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлсэн хууль, эрх зүйн уян хатан зохицуулалтыг тусгах шаардлага үүсээд байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалах, мөн биржийн хүргэлтийг хил нөхцөлөөр, үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнэ байхаар заасан нь аж ахуйн нэгжийн орлогод хязгаарлалт тогтоох нөхцөл болж байна.

Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт буурч, үнэ унах үед эдгээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлж, улмаар Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл учруулж байна. Тухайлбал Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээлэлд Монгол Улс дотооддоо хайлуур жонш, нүүрс, төмрийн хүдэр баяжуулах нийт 47 үйлдвэр ажиллаж байгаа хэдий ч түүхий эдийн хомсдолд орж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд байна гэжээ.

Түүнчлэн тус хуулийн зарим зохицуулалтын улмаас уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд дараах хүндрэлүүд үүсэж байна. Үүнд:

  • Дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн борлуулах боломжгүй болсон;
  • Биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг дуудлага худалдааны үнээр хатуу тогтоосны улмаас зарим гэрээний нийлүүлэлт хийх боломжгүй болж, алдагдал хүлээх болсон;
  • Эрчим хүчний системд нүүрс нийлүүлэгч уурхайнуудын экспорт зогсож, алдагдал нь нэмэгдсэн;
  • Биржийн арилжааг хил нөхцөлөөр гүйцэтгэж байгаатай холбоотойгоор нийлүүлэлт хангалтгүй хийгдэж, худалдан авагчийн итгэлийг алдаж, гэрээний үүрэг зөрчигдөх болсон;
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаанд борлуулах боломжгүй болж, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн үнэлгээ буурах болсон

Иймд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтын бодит нөхцөл байдал болон дэлхий нийтийн чиг хандлага, бусад улсын сайн туршлагыг харгалзан, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн чадавхыг сайжруулж, арилжааг нэмэгдүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. 

Хуулийн төсөлд дараах асуудлыг тусгана. Үүнд:

  • Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд биржээр дамжуулан арилжих зохицуулалтыг тусгах;
  • Биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлэхээр тусгах;
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгох зорилгоор харилцан ашигтай бүтээгдэхүүн худалдах гэрээг байгуулах зохицуулалтыг тусгах;
  • Биржийн арилжааны үнийг Олон Улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны журамд заасны дагуу зарлах талаар тусгах;
  • Цацраг идэвхт ашигт малтмалыг биржээр арилжаалсан тохиолдолд борлуулалтын мэдээллийг Олон Улсын Атомын Энергийн Агентлагт хүргүүлж байх зохицуулалтыг тусгах;
  • Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлын нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг хүчингүй болгох зохицуулалтыг тусгана.
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг