Улаанбурхан өвчний 12 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын тоо 564 болжээ.
Үүнээс 467 нь эдгэрч, эмнэлэгт 90, гэрээр долоон хүн эмчлүүлж байгаа юм.
Батлагдсан тохиолдлуудын 230 нь 10-14 насныхан байна. Уг халдварт нь Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтий аймагт болон Улаанбаатарт хотод бүртгэгдээд байна.
Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг, агаар дуслын замаар халддаг, халдварлалт өндөртэй өвчин юм. Энэ өвчний үеийн тууралтын хэлбэр нь толбот гөвдрүүт, тод улаан өнгөтэй, тууралт хоорондын засварын арьс нь хэвийн өнгөтэй байдгаас улаан цоохор харагдана гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|