Б.Мөнгөнтуул хоёр дахь хожлоо авчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Энэтхэгийн Пуна хотод болж буй дэлхийн шилдэг 10 эмэгтэй шатарчдын гранпри тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ тэмцээнд Монголоос олон улсын эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул оролцож байгаа билээ. Тэрбээр эхний өрөгт Гүржийн Салом Мелиаг буулган авсан ч хоёрдугаар өрөгт БНХАУ-ын их мастер Жу Циньэрд дийлдсэн.

Харин өчигдөр гуравдугаар тавилд Польшийн эмэгтэй их мастер Алина Кашлинскаяг ялснаар гурван өргийн дараа хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.

зураг
 

Эхний хоёр өргийн дараа тэргүүлж байсан БНХАУ-ын Жу Циньэр Гүржийн Салом Мелиатай оноо хуваасан бол Энэтхэгийн 19 настай залуу шатарчин Дивья Дешмукх нутаг нэгт их мастер Хампи Конеруд ялагджээ.

Ингэснээр хятад бүсгүй нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байна. 

Манай шатарчин Б.Мөнгөнтуул дөрөвдүгээр өрөгт Болгарын Нургюл Салимоватай өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.164] 2025/4/17
баяр хүргье...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.227] 2025/4/17
Гавьяат тамирчин цол өгөх болсон байхаа.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.242] 2025/4/17
Мундаг шүү дэлхийн шатрын ертөнцөд монголын маань найдвар нэр хүнд оюун ухааныг тамгалж явна даа гэхдээ монголчууд маань хагас галзуу шизотой харанхуй бүдүүлэг заваан янхан инфлүүзэрүүдээ илүү шүтдэг юмдаа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.174] 2025/4/17
Энэ бүсгүй олон жил манай шатрын спортын нүүр талхалж байна.Ямар гавьяа шагналтай байдгийн бол доо?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.183.121] 2025/4/17
допингтой бөх аваргадаа бүх юмаа барьчихдаг хөөрүү, мулгуй ард түмэн шүү дээ
4 | 1 Хариулах
Зочин [103.168.34.222] 2025/4/17
харин тийм олигтой ивээн тэтгэгч байхгүй өөрийхөө мөнгөөр явдаг гэж ТВ ээр гарч бсан
1 | 0 Хариулах
Zochin [202.131.238.26] 2025/4/17
Амжилт хүсье
3 | 0 Хариулах