Энэтхэгийн Пуна хотод энэ сарын 14-нөөс 24-нийг дуустал эмэгтэй шатарчдын ээлжит гранпри тэмцээн болж байна.
2024-2025 оны улиралд зургаан гранпри тэмцээн зохион байгуулах хуваарьтайгаас Энэтхэгт болж буй энэ тэмцээн тав дахь нь юм.
Энэ удаагийн тэмцээнд олон улсын мастер Б.Мөнгөнтуул тэргүүтэй чансаа өндөр 10 шатарчин тойргоор өрсөлдөнө. Нийт 80,000 фунтийн шагналын сантай тус тэмцээний эхний тойрогт Б.Мөнгөнтуул Гүржийн мастер Салом Мелиаг буулган авчээ.
Хоёрдугаар тойрогт Б.Мөнгөнтуул БНХАУ-ын их мастер Жу Циньэртэй өрсөлдөнө.
Сонирхуулахад энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин 18,000 фунтийн урамшуулал авна. Түүнчлэн чансаандаа 130 оноо нэмэрлэх боломжтой.
Харин 10 дугаар байр буюу сүүлийн байранд орсон тамирчин 3,000 фунт, чансааны 10 оноотой харих юм.
Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс 120,000 фунтийг тамирчдын шагналд өгөхөөр шийдвэрлэжээ. Түрүүлсэн тамирчин 30,000 фунт авах бол сүүлийн байранд орсон шатарчин 4,000 фунт "халааслах" аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|