Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирсон иргэдийн 82.5% нь хүүхэд, эмэгтэйчүүд байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хулгайлах гэмт хэрэг үйлдэгсэд хүүхэд болон эмэгтэйчүүд рүү чиглэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулав.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах мэдээллийг хүргэлээ. 



“Нэр бүхий PC тоглоомын газарт манай хүүхэд гар утсаа алдсан” гэх дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 11-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгахад тухайн иргэний IPhone 12 Pro Max загварын гар утсыг иргэн Б хулгайлсныг алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Нийслэлийн хэмжээнд 2024 онд бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирсон иргэдийн 82.5 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд байна.

Иймд эцэг, эхчүүд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдэдээ мэдээлэл өгч, мөн зах худалдааны төв болон автобусны буудал, олон нийтийн газарт сонор сэрэмжтэй зорчихыг ЦЕГ-аас зөвлөв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/policemng/videos/698975539225271