Дэлхийн олон оронд залуучуудын хөдөлмөр эрхлэлт буурч, эдийн засгийн идэвхгүй байдал нь тулгамдсан асуудал болоод байна.
Иймд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төрийн бодлогоо шинэчилж, бодитой арга хэмжээг авч эхлээд байгааг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Манай улсын хувьд ч энэ асуудал мөн адил ажиглагдаж байгаа бөгөөд бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ боловсронгуй болгох ажлыг эхлүүлсэн.
Залуучуудын ажиллах хүчний оролцоо бага, ажилгүйдэл өндөр байгаа нь эдийн засгийн идэвхгүй байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ур чадварын зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.
Азийн Хөгжлийн Банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх зорилгоор:
Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны ажлын хүрээнд төслийн багийнхан уулзсан байна.
Энэ үеэр судалгааны явц, эхний шатны үр дүн, цаашид анхаарах чиглэлийн ярилцан дараагийн алхмуудаа тодорхойлжээ.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн судалгааны үр дүнг зургаадугаар сард танилцуулах аж.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгаа нь Монгол Улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийг илүү үр дүнтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар шинэчлэх, суурь мэдээлэл цуглуулах, зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|