Казахстаны Их Дуулгаас 3 хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдогийн Казахстаны Их Дуулга тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас 22 тамирчин (11 эрэгтэй) оролцсон юм.

Нийт 44 улсын 358 жүдоч (202 эрэгтэй) оролцсон тус тэмцээнээс манай гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн Ө.Жанцандорж Их Дуулга тэмцээнээс анхны медалиа зүүв.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт Л.Анхзаяа Их Дуулга ангиллаас анхны медальдаа хүрсэн юм. "А" хэсгийн аваргын төлөө Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр хоёр хоорондоо таарсан юм. 

Улмаар хагас шигшээд Швейцарын Нильс Стампад ялагдсан ч медалийн төлөө Узбекистаны Асадбек Норбутаевыг ялснаар төрийнхөө далбааг мандуулав.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн хэсгийн даваанд Итали, Бразил, Германыг дараалан ялсан ч хагас шигшээд Францын бөхөд дийлдэв. Ингээд хүрлийн төлөө Испанийн Лаура Фернандесийг буулган авч, Их Дуулга ангиллаас зургаа дахь медалиа зүүлээ.

Казахстаны дэвжээнд Олон Улсын Жүдо (IJF)-гийн нэрээр барилдсан оросууд 3 алт, 2 мөнгөн медаль хүртсэнээр багийн дүнгээр тэргүүлжээ. БНСУ-ын баг 3 алт, Япон 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол 3 хүрэл медальтай Монголын баг 13-т бичигдсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ynz buriin beltgel hii [66.181.189.47] 2025/5/12
Holondoo tuuhai zuuj baigad beltgel hii
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.64] 2025/5/12
Их дуулга энэ тэр гэсэн том нэртэй л болохоос сумын наадмын л зиндааны барилдаан, ийм барилдаанд хорин хэдүүлээ яваад гурван хүрэл авч байгааг одоо амжилт гэх үү, үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх үү
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/12
ЭНД ТЭНДХИЙН ЖУЛ ЖУЛ ТЭМЦЭЭНЭЭС БААХАН МЕДАЛЬ ТҮҮНЭ. ТЭГСНЭЭ ЯГ ДЭЛХИЙН АВАРГА ЮМ УУ ОЛИМП ДЭЭР МЕДАЛИАС МУЛТАРЧИХНА. ХЭЦҮҮ Ч ЮМ ДАА
2 | 0 Хариулах