Премиум корпорэйшнийн - Премиум Иннова компани барилгын салбарт үйл ажиллагааныхаа чиглэлээ тэлж, бүтээмжийг хурдасгах хучилтын хэв хашмал Alu Flex-ын түрээс болон худалдан авалтын үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү угсрахад хялбар, бүтээмж хурдасгасан, хөнгөн жинтэй систем нь давхар дундын хучилтын уламжлалт хүнд, олон хэсгээс бүрдсэн, хөдөлмөр их шаардсан хэв хашмалын сорилтуудыг орчин үеийн, олон улсын жишиг болсон инновацтай шийдлээр шийдэж, дараах үндсэн давуу талуудыг харилцагч нартаа санал болгож байна.
Alu Flex хавтан нь хус модон 7 давхар үетэй, фенол бүрхүүлтэй тул 40-60 хүртэлх удаа ашиглах боломжтой. Хэв рамны залгааг ус чийгээс хамгаалсан уян чигжээсээр чигжиж битүүмжилсэн.
Хавтангийн фанер гадарга нь зоргодос гаргахгүй толигор учраас тэгш гөлгөр гадаргууг бий болгохын дагуу нэмэлт тэгшилгээний зардлыг хэмнэнэ.
Alu Flex систем нь илүү хөшүүн мөн цөөн эд ангитай тул 1,5-2 дахин бага тулаас орох бөгөөд тулаас хооронд хүн чөлөөтэй явах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн уг цөөн эд анги нь ажиллах орчны аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээс гадна зөөвөрлөх, угсрах мөн буулгах ажлыг хөнгөвчилнө.
Мөн бид төслийн хэмжээнд тохируулан иж бүрнээр нийлүүлэх боломжтой ба угсралт зааварчилгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Премиум Иннова нь барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бетон зуурмаг үйлдвэрлэл нийлүүлэлтийн бизнесүүд болох Премиум Конкрит, Премиум Бюлдинг Материалс нар нь бетон зуурмагийн салбарын тэргүүлэгч юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 2025 оны байдлаар нийт +3,3 сая метр куб бетон зуурмагийг 1,000 гаруй барилга, дэд бүтцийн төсөлд нийлүүлсэн.
Холбоо барих:
Утас: 7777-3311
Мэйл: Info@premiuminnova.mn
FB: Premium Building Materials