Ж.Батдорж: Дунд голын үерийн хамгаалалтын даланг нөхөн сэргээж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дуусжээ. Үргэлжлүүлэн Дунд голын үерийн хамгаалалтын даланг нөхөн сэргээж байгаа юм байна.

Энэ тухай "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж "Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан хоёр гүүрэн гарцыг буулгаж, Дунд голын үерийн хамгаалалтын даланг нөхөн сэргээж байна. Бидний буулгасан гүүрэн гарц нь голын урсцыг хааж, "Алтай" хотхон орчимд ус халих эрсдэл үүссэн байсан.

Өнөөдрийн байдлаар үерийн далангийн хавтан хоорондын цутгалтыг хийх бэлтгэл ажил хийгдэж байна" гэж мэдээллээ.

Үүнээс гадна хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж Толгойт, Намаг, Баруун-Уулын үерийн даланг цэвэрлэх, Нарны зам дагуу худаг засварын ажил хийгдэж байгаа аж.

Харин өвлийн халиа тошингийн үеэр далан сувгийн мөсийг цэвэрлэж зөөснөөр хаврын шар усны үер урсахад гүүрэн гарц, хоолойнуудын ус нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг