Тойрог хувцас загварын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх төслийн хүрээнд ШУТИС-ийн багш нар БНСУ-д туршлага судалж байна

ikon.mn
2025 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг
Зүүн гар талаас хоёр дахь Б.Гэрэлмаа, М.Баяр, Д.Буяндэлгэр, Т.Баярмаа

KOLON INDUSTRIES FnC ORGANIZATION(KOLON FnC) нь ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн профессорын баг бүрэлдэхүүнийг 4 сарын 12-ноос 18-ны хооронд тойрог загварын лекц хичээлийн агуулга боловсруулах сургалтын материал бэлтгэх хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор БНСУ-д туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн хөтөлбөр нь KOLON FnC, K.O.A, KOICA хамтран ESG-IBS(Байгаль орчин, Нийгэм, Засаглал) санаачилгаар хэрэгжиж буй “Монгол-Вьетнамын ноолууран хувцасны хаягдлын текстилээс текстиль рүү циркл системийн хөгжүүлэлт төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Тус төсөл нь:

▲ Монгол дотроо ноолуурыг дахин боловсруулах (Circular Factory) үйлдвэрийг барих
▲ Хувцас загварын салбар дахь хаягдлыг ашиглан үлгэр жишээ болсон төсөл болгон хэрэгжүүлэх
▲ Тойрог хувцас загварын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх
▲ Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулах зэргийг энэхүү төслийнхөө гол зорилгоо болгож байна.

KOLON FnC болон K.O.A. нь энэхүү салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг хийн үүгээр дамжуулан лекц хичээлийн агуулгыг шинэчилсэн найруулах сургалтын материал боловсруулах мөн түүнчлэн тус агуулгаар БНСУ-ын их сургуулийн зөвлөн туслах багаас зөвлөгөө зөвлөмж аван хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Төслийн хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрийн турш багш, профессорын баг бүрэлдэхүүн нь БНСУ-ын их сургууль болон дахин боловсруулах материалын судалгааны хүрээлэнгээр зочлон лекц хичээлийг боловсруулахтай холбоотой хэлэлцээрийг хийн дотоодын тойрог хувцас загвар, тойрог эдийн засгийн модел болсон газруудаар зочлон танилцаж энэ салбарын талаарх туршлага хуримтлуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн хөтөлбөрөөр дамжуулан 2026 оны 9 сараас эхлэн ШУТИС-д тойрог хувцас загварын шинэчилсэн агуулга бүхий дөрвөн лекц хичээл орох ба тус лекц хичээл нь боловсруулсан бэлтгэсэн сургалтын материалыг ашиглах төлөвтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.